Бүх зүйл шинээр эхэлдэг хаврын улиралын 4-р сарын анхны дугаарт Positive Mongolians онлайн төслийн удирдагч, жүжигчин найруулагч Д.Түвшинбаяр ах оролцлоо. Энэхүү дугаар таны шинэ сарын эхлэлд амьдралаа төлөвлөх, илүү хөдөлмөрлөх, зөв шийдвэрүүд гаргах сэдэл өгнө гэдэгт би итгэлтэй байна. Өөрийн эрүүл мэнд хийгээд байгаль дэлхийд ээлтэй эрүүл хооллолтын хэв маяг; Ажил амьдралынхаа хажуугаар дуртай зүйлдээ цаг зарцуулах тухай; Positive Mongolians төсөл өнгөрсөн хугацаанд ямар бэрхшээлүүдийг давж, асуудлуудыг зөв шийдсэн тухай; 13-с 43 насыг хэрхэн зөв төлөвлөж, өнгөрүүлэх тухай г.м бусад олон гайхалтай сэдвүүдийн талаар ярилцлаа!

Зочинтой холбогдох, дагах: Facebook; Positive Mongolians Facebook хуудас;
Зочины санал болгосон ном:


“Амьдрал оргилд биш бэлд” – Зохиолч П.Буяндэлгэр

Дээрх ном хийгээд Нар хүнээс манддаг, Амжилтын соронз гэх мэт ном бүтээлүүдийн зохиолч сэтгэлзүйч П.Буяндэлгэртэй ярилцсан Positive Mongolians Онлайн Төслийн Онлайн Зөвлөмж нэвтрүүлэг:

Зочины санал болгосон кино:

Annihilation (2018)

Comments

comments