Их сургуулийн сүүлийн өдрүүд маань үргэлжилсээр. Тун удахгүй 5-р сарын 13-ны Ням гарагт би Миннесотагийн Их Сургуулийг төгсөнө. Энэ цаг үед надтай адил олон оюутан залуус сургуулиа төгсөж, амьдралынхаа дараагийн бүлгийг бичиж эхлэх гэж буй. Иймд амьдралд хөл тавьж буй өсвөр үеийнхэн, үе тэнгийн залуус маань өөрсдөөсөө ирээдүйд би юу хийх бэ? гэж өөрөөсөө асуухаас илүүтэйгээр Би Ирээдүйд Хэн Байх Вэ? гэж өөрөөсөө асуугаасай гэж хүсэн энэхүү ярилцлагыг Б.Тайван андтайгаа хийлээ.

Энэ дугаарт ярилцсан зүйлсийн зарим жишээ:
– Яагаад АНУ-г сонгосон бэ? Энэ сонголтод маань хэн нөлөөлсөн бэ?
– TOEFL-ийн хангалттай оноо авч байгаагүй ч дэлхийн шилдэг их дээд сургуульд хэрхэн элссэн бэ?
– Ээж аавын маань надад өөрөө биеэ даан шийдвэр гаргаж сурах чадварыг суулгасан нь миний оюутан насны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
– Оюутан насны хийж байсан анхны ажил, хоосон хонож байсан хүнд хэцүү өдрүүд
– Оюутан насны ухаарал, хамгийн ихээр ойлгосон зүйлс.
– Шүүмжлэл хүртсэн бол түүнийг зөвөөр эерэгээр хүлээн авах тухай.
– Үл ойлголцол, зовлон бэрхшээл зарим тохиолдолд илүү гайхалтай сайхан зүйл уруу хөтөлдөг тухай
– Ирээдүйгээ хийх зүйлсээрээ төсөөлж харахаас илүүтэйгээр хэн байхаараа төсөөлж харах тухай
– Сэхээтэн гэж хэн бэ? Сэхээтэн төсөл гэж юу вэ?
Та бидний хамтдаа бүтээж буй сэхээтэн төсөл ирээдүйд хааш чиглэх вэ? …

Манай сургуулийн тухай миний дуртай бичлэг

Comments

comments