Та үнэхээр сонгодог урлагийн тоглолт үзэж таашаах гэсэндээ очдог уу? эсвэл элит хүмүүсийн таашаадаг урлаг гэдэг утгаар нь харж тэдний эгнээнд нэгдэх гэсэндээ сонгодог урлагийн тоглолт очиж үзэв үү? Энэ дугаарт маань дээрхтэй адил өөрийн “эго”-г сорьсон, дүгнэсэн асуултууд өөрөөсөө асуухыг уриалсан Б.Тайван маань оролцлоо. Тайван нь цахим ертөнцөд номын хэлэлцүүлгийг өрнүүлж нэгэн шинэ том давлагааг үүсгэсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэрээр холын амжилт гэж ямар өчүүхэн зүйл болох, мэдээллийн мацаг барих, өглөөний тэмдэглэл хөтлөх, эго гэж юу болох гэх мэтчилэн олон зүйлсийн талаар үнэн сэтгэлээсээ бидэнд ярьсан юм. Энэ удаагийн дугаар үнэхээр “зүгээр л заавал сонс” гэж хэлэхээр байлаа.


Түүний онцолсон ном: МИНИЙ САЙН МЭДЭХ ЗҮЙЛС – ОПРА УИНФРИ

Түүнээс асуусан 8 асуулт:

1.Таны энэ долоо хоногт хамгийн ихээр талархаж буй зүйл(с) бол: 2.Таны энэ долоо хоногт уншиж буй ном? Эсвэл онцлох контент? (Ted talk, Podcast, article гээд юу ч байж болно) 3. Амжилт гэж юу вэ? Энэ долоо хоног амжиллтай долоо хоног байсан уу? 4.Энэ долоо хоногт тогтмол үйлдсэн хамгийн зөв зуршил, дэг (routine) тань юу байсан бэ? 5.Энэ долоо хоногт танд хамгийн чухал нөлөөг хэн бас яаж үзүүлсэн бэ? 6. Та өнгөрч буй долоо хоногт юунд илүү бага цагийг, юунд илүү их цагийг зарцуулсан болоосой гэж бодож байна вэ? 7.Дараа долоо хоногийн өөртөө захиж хэлэх үгс. 8. Нууц Асуулт…

Танд аль асуултад өгсөн аль хариулт нь хамгийн их таалагдсан бэ?

Comments

comments