Шинэ хүн болоход шинэ өдөр биш шинэ сэтгэлгээ хэрэгтэй | Нямын Найм #11

Шинэ хүн болоход шинэ өдөр биш шинэ сэтгэлгээ хэрэгтэй. Илүү дээр нэгэн болоход шинэ он биш шинэ зуршлууд хэрэгтэй. 2017 оны хамгийн үр дүнтэй, хамгийн амжилттай сар тань яагаад 12 сар байж болохгүй гэж? Хамтдаа үүнийг бүтээцгээе!
Continue reading “Шинэ хүн болоход шинэ өдөр биш шинэ сэтгэлгээ хэрэгтэй | Нямын Найм #11”

Нямын Найм 7: Шинэ вебсайт, шинэ суваг…

Та бүхэн маань сайхан наадав уу? Би хамгийн анх Нямын Найм бичсэнээсээ хойш дугаар өнгөрөх тусам улам урт, улам сунжарсан болоод байгааг анзаарсан тул энэ дугаараасаа эхлэн тэр алдаагаа засах болно оо. Уншигчид маань хэрвээ аль нэг хэсэг дээр нь нэмж тодруулга, тайлбар авахыг хүсвэл хэзээд сэтгэгдэл үлдээж болно шүү.

  1. ОНЦЛОХ АПП буюу #АштайАпп: Гар утас, сошиал медиа ихээр хэрэглэх нь таны үр бүтээмжийг бууруулах, цагийг үрэхэд хамгийн их нөлөө үзүүлдэг зүйл. Continue reading “Нямын Найм 7: Шинэ вебсайт, шинэ суваг…”

НН 4: Дарь <3

1. ОНЦЛОХ ӨДӨР: Энэ сарын 23-ны өдөр Daria бид хоёрын маань үерхэж, дундаа орсны 1 жилийн өдөр тохиосон. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид хоёр 3 сар хүрэхгүй л хугацаанд нь хамтдаа байж үлдсэн цаг үед нь хоёр өөр тивд байцгаасан юм. Тэр маань үнэхээрийн гайхалтай охин. Байрны гадаа тоглодог жаахан хүү байхдаа түүний инээмсэглэлийг хараад ямар хөөрхөн инээдэг охин бэ? гэж бодож байснаа нуух юун. Түүндээ зориулж бичиж байсан нэгэн шүлгийн дараах 8 мөрийг хүргэе:

Continue reading “НН 4: Дарь <3”

НН 2: Сэрээд, сугараад, судлаад…

1. ОНЦЛОХ ӨГҮҮЛЭЛ (МЭДЭЭ АРТИКЛЬ): Элон Маск долоо хоногоо хэрхэн өнгөрүүлдэг вэ? Дундаж Америк хүн өдөрт 6.3 цаг ажилладаг байхад тэрээр хоёр дахин их буюу 12.1 цаг ажилладаг гэнэ. Харин энгийн Америк хүн түүнээс 2 цаг орчим илүү унтаж, ажлаас гадуурх бусад зүйлсэд даруй 4 цаг илүү зарцуулдаг байна. Өөрийнх нь тухай хөрөг номд тэрээр “..Би гэхдээ болзоход илүү цаг гаргахыг хүсэж байгаа шүү, би найз бүсгүй олох хэрэгтэй байна. Тийм ч учраас хэдхэн цаг илүүчлэх хэрэгтэй байгаа юм. Магадгүй 5-с 10 цаг ч юм уу? Эмэгтэй хүн долоо хоногт хэдэн цаг өөрт нь зориулаасай гэж хүсдэг юм бол? Хамгийн багадаа 10 цаг байх даа? мэдэхгүй юм даа…” гэж хэлснийг нь уншаад ажил дээрээ би өөрийн эрхгүй инээд алдаад явчихсан.

Continue reading “НН 2: Сэрээд, сугараад, судлаад…”