Өөрийн амьдралын хэв маягаа хийгээд сурсан, мэдсэн зүйлсээ та бүхэнтэй хуваалцах зорилгоор хамгийн анх “Нямын Найм” нэртэй цуврал блогоор 2017 оны зун анх уншигч тантай уулзаж байв. Харин 2017 оны 11-р сарын 19-ны өдрөөс эхлэн сонсогч тантай Нямын Найм подкастаар дамжуулан дуу хоолойгоороо анх уулзаж байсан түүхтэй. Түүнээс хойш өнөөг хүртэл долоо хоног бүр Нямын Найм подкаст нэвтрүүлэг маань СЭХЭЭТЭН Монгол Подкастаар дамжуулан тогтмол танд хүрсээр байна.

“СЭХЭЭТЭН Монгол Подкаст”-г би дотны найз, олон нийтийн сүлжээний нөлөөлөгч /influencer/ Б.Тайвантайгаа хамтран ажиллуулж, одоо энэхүү платформоороо дамжуулан бид хоёр:

  • “Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг” болон
  • “Нямын Найм” подкаст нэвтрүүлгүүдийг хамтдаа бэлтгэн хүргэж байна.

СЭХЭЭТЭН Монгол Подкастыг маань таалан соёрхоно уу?

Listen on Google Play Music