Та бүхэн маань сайхан наадав уу? Би хамгийн анх Нямын Найм бичсэнээсээ хойш дугаар өнгөрөх тусам улам урт, улам сунжарсан болоод байгааг анзаарсан тул энэ дугаараасаа эхлэн тэр алдаагаа засах болно оо. Уншигчид маань хэрвээ аль нэг хэсэг дээр нь нэмж тодруулга, тайлбар авахыг хүсвэл хэзээд сэтгэгдэл үлдээж болно шүү.

  1. ОНЦЛОХ АПП буюу #АштайАпп: Гар утас, сошиал медиа ихээр хэрэглэх нь таны үр бүтээмжийг бууруулах, цагийг үрэхэд хамгийн их нөлөө үзүүлдэг зүйл. Үүнтэй тэмцэх гэж өмнө нь UBhind нэртэй програм хэрэглэдэг байсан. Сүүлийн үед дахин сошиал медиа үр бүтээмж буруулах хэмжээнд хэрэглэж байгаагаа анзаараад энэ програмыг дахин хэрэглэж эхлэв. Өмнө нь би Facebook, Instagram зэрэг аппуудыг сонгож аваад тус бүрт нь өдөрт 15 минут л хэрэглэж болно гэдэг ч юм уу өдрийн хэмжээ тогтоочихдог байсан. Харин энэ удаад уг програмууд хэрэглэгдэхгүй болгодог цаг тогтоож байгаа юм, өөрөөр хэлбэл өглөө боссоноосоо хойш 2 цаг 30 минут, унтахаасаа өмнө 2 цаг хэрэглэхгүй гэсэн лимит тогтоож байгаа. http://www.rinasoftglobal.com/
  2. СОНИН ХАЧИН: Би шинэ Youtube Channel-тэй болсон шүү. Bill Khishigbat гээд хайвал гарч ирнэ эсвэл энд дараад ороорой 🙂 Эхний 100 subscribe хийсэн хүндээ бэлэгтэй. Энэ зуун хүн ч надад бас нэг бэлэг өгнө, тэр нь би өөрийн Channel ID-тэй болно. Яахав youtube.com/channel/billguun ч гэдэг юм уу, тэ?
  3. ОНЦЛОХ ХҮН: Энэ удаагийн онцлох хүн маань #ХийсвэрМэнтор биш ээ, том хүн ч биш. Хөөрхөн жаахан хүү Б.Бат-Энэрэл. Өөрөө нэг ярилцлага дээрээ хэлж байна лээ, миний дууг сонссон хүн жаргалтай болдог гэж. Би түүний гавъяат С.Батсүх ахтай дуулсан “ХААН ЗАЯАТАЙ ОРЧЛОН” дууг нь сонсоод үнэхээр л жаргалтай болсон. Аз жаргал гэж юу юм? гэсэн асуултад дэндүү ухаалаг хариулт өгөх энэ хүүгийн ярилцлагуудыг багтаасан playlist хийчихсэн шүү Youtube дээр. Та ороод үзээрэй, таван настай хүүгээс гарахааргүй ухаарал, билэг авъяас. Мөн хүсвэл та түүний дуртай бичлэгийг нэмж болно энэхүү Playlist дээр.
  4. ЭРГЭН СЭРГЭЭЖ БУЙ ЗУРШИЛ: Би 2015 оны зуны улирал долоо хоног бүрийг нэг эсвэл хоёр долоо хоногын өмнөөс төлөвлөж өнгөрөөж байсан. Тэр цагаас хойш ерөнхийдөө долоо хоногын төлөвлөгөө гаргах нь зуршил болчихсон байсан юм. Гэхдээ сүүлийн үед хүн өөрийн удирдлага, хяналтадаа байлгах гээд хэрэггүй гэж үзээд төлөвлөгөө гаргахаа больчихсон, тэгсэн тэр нь бас сул талуудтай болохыг анзаарсан. Тэгээд эргээд долоо хоногын төлөвлөгөө гаргаж эхэлсэн гэхдээ илүү сул чөлөөтэйгөөр. Өмнө нь тухайн өдрийн арван долоон цаг 34 минутад юу хийж байхаа ч төлөвлөчих гээд байдаг байсан сул талтай. Та манай найз охин бид хоёрын гаргасан Хугацаа Үржүүлэгч-Цаг Төлөвлөгчийг энд дарж татан авч, долоо хоногоо төлөвлөхөд хэрэглээрэй.
  5. СОНИН ХАЧИН: Дараагийн нэг сонин хачин бол яг одоо та үүнийг уншиж буй вебсайт. Бид www.billguun.com вебсайтыг уг нь Америкуудад зориулан хийсэн юм, тэгээд ер нь яагаад зөвхөн Монголчууддаа зориулсан хэсэг сайт дээрээ байлгаж болохгүй гэж бодсон маань энэ. Ерөнхий зориулалт, хэрэглээ нь Америк хийгээд барууны ертөнц уруу чиглэсэн миний нэрийн хуудас вебсайт хэвээрээ үлдэнэ. Гэхдээ Монголчууддаа зориулсан хэсгээ мэдээж улам гоё, үр өгөөжтэй болгомоор байна. Тиймдээ ч та бүхнийг энэ доор санаа, сэтгэгдэлээ үлдээж, вебсайтын маань анхны сэтгэгдэл үлдээсэн хүмүүс болоосой гэж хүсэж байна шүү.
  6. ОНЦЛОХ БИЧЛЭГ: Сэтгэл зүйн тухай янз бүрийн сонирхолтой зүйлс мэдэх дуртай хүн байвал дараах бичлэгийг заавал үзээрэй. Хэрхэн бид өөрсдийн оюун бодол, сэтгэл санаанаасаа болж өөрөө ч мэдэлгүй бусдын урхи мэхэнд орж буруу, муу шийдвэр гаргадаг тухай яриаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болох Воррен Баффетт-ийн хамтрагч Чарлие Мангер ийнхүү хураангуулжээ:
  7. ОНЦЛОХ ВЕБСАЙТ: Хувь хүн ч бай, албан байгууллага ч бай. Аялал төлөвлөж байсан ч, ямар нэг төсөл прожект дээр ажиллаж байсан ч  бидэнд маш сайн онлайн мэдээллийн сан хэрэгтэй болдог шүү дээ. Тэгээд түүнийгээ бусадтай хуваалцаж, орон зай, цаг хугацаа үл хамааран хамтран ажиллах тийм хэрэгцээ бидний амьдралд бий. Би хэрэглээд долоо хоног ч болоогүй хэрнээ аль хэдийн ажил дээрээ маш тогтмол хэрэглэж байгаа дараах вебсайтыг онцлоё, гар утас дээр ч хэрэглэж болох апп байгаа: airtable.com Үнэгүй бүртгүүлээд, бүхнийг зохицуулж, зохион байгуулалтад оруулж эхлээрэй.
  8. ОНЦЛОХ ОНЧ, МЭРГЭН ҮГС: “Хэн нэгэнд өгч болох хамгийн гайхалтай бэлэг бол чиний өөрийн хувь хүний хөгжил юм” – Жим Рон.

 

Comments

comments