Та бүхэнтэйгээ ийнхүү хоёр сарын дараа дахин мэндэлж буйдаа баяртай байна! Нямын Найм маань энэ удаад подкаст нэвтрүүлэг болж хүрэхэд бэлэн боллоо. Сонсдог байдлаар блогоо хүргэх болсон нь надад нэвтрүүлэгтээ зочин оруулах хамаагүй таатай боломж бий болгож байгаа юм. Иймдээ ч энэ дугаарт маань миний найз охин Дариа бид хоёр нэгэн шинэ хоолны дэглэмийн тухай хамтдаа ярилцаж, онцолсон байгаа.

Түүнчлэн энэ дугаарт бид өндөр бүтээмжтэй хүний зургаан дадал, Агуу Гэтсбигээс сурсан зүйлс, миний шинэ оноос өмнө уншихыг хүсэж буй номууд, илүү үр бүтээмжтэй байх аргууд гэх мэт сонирхолтой сэдвүүдийн талаар ярилцсан билээ.

Нямын Найм цуврал блог маань 2 сар гаруй хугацааны дараа ийнхүү та бүхэндээ хоёр дугаар улирлын анхны дугаараа хүрч байна. Энэ улирлын онцлог нь блог бичих биш харин подкаст байдлаар та бүхэндээ хүрэхээр болсон юм.

  1. Брэндон Бурчард-н өндөр үзүүлэлттэй хүний зургаан дадлууд:
    1. Тодорхой байдал (Clarity):
    2. Эрч хүч (Energy)
    3. Зайлшгүй байдал (necessity):
    4. Бүтээмжтэй байдал (Productivity)
    5. Нөлөөлөл (Influence)
    6. Зоригтой байдал (Courage)
  2. Агуу Гэтсби
    1. Англи хэлээр номыг нь үнэгүй татах: http://www.bolnoo.com/download/the-great-gatsby/
    2. Киног нь Англи хэлээр үзэх: https://gostream.is/film/the-great-gatsby-3036/
    3. Киноны устгагдсан хэсэг буюу надад хамгийн их сэтгэгдэл үлдээсэн зохиолын хэсэг
  3. Шинэ оноос өмнө уншихыг хүсэж буй номууд:
    1. Намтарууд:
      1. Бэнжамин Франклин
      2. Элон Маск
      3. Леонардо Да Винчи
      4. John F. Kennedy
    2. Ernest Hemingway-ийн аль нэг зохиол, надад санал болгоорой 🙂
    3. Хувь хүний хөгжлийн номууд:
      1. Tim Ferriss: Tribe of Mentors
      2. Gary Vaynerchuk: Crushing it!
      3. Lewis Howes: The Mask of Masculinity
      4. Brendon Burchard: High-Performance Habits: How Extraordinary People Become That Way
  4. Үр бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд ямар ямар алхмуудын авч болох талаар
    1. “The One Thing” арга
    2. “5×50” арга
    3. болон бусад
  5. Шинэ хоолны дэглэмийн тухай найз охин Дариатайгаа хамт ярив
    1. Доктор Gundry-ийн талаар дараах сайтаар сонирхоорой: gundrymd.com/gundry-md/
  6. Бизнес, төсөл хэрэгжүүлэхэд алсын хараагаа тодорхойлоход туслах 6 асуулт
  7. Надаар сонин хачин, өнгөрсөн хоёр сар юу хийв
  8. Онч, мэргэн үгс: “Өнөөдөр сумо сумо шиг байгаа явдал бол анх л сумо ямар бүстэй, ямар үстэй юу байсан тэр чигээр нь хадгалсан энд ерөөс шинэчлэл. Хатуу ёсоороо явсан уламжлал бол урт насалдаг. Үлдээх уламжлал байдаг юм шүү.” – Б.Лхагвасүрэн

Comments

comments