Яагаад өдөр бүрийг талархлаар эхлүүлж, талархлаар жаргаах учиртай. Оны хамгийн сүүлчийн долоо хоногоо дурсамжтай, хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлж улмаар шинэ оноо гайхалтай эрч хүчтэйгээр эхлүүлэх тухай. Утга учиртай амьдралын 4 багана буюу 2017 оны шилдэг Ted Talk-ууд. Нямын Найм болон Billguun блогын дараа жилийн төлөвлөгөө гээд олон зүйлийн талаар энэ дугаартаа ярьлаа. 

Өмнөх 2 дугаарт маань оролцсон 2 зочноосоо асуусан 8 асуултаа эргээгээд өөрөөсөө асууж хариулж үзсэн юм. Манай хоёр зочин үнэхээр гайхалтай юм! Учир нь эдгээр 8 асуултад хариулах тийм ч амаргүй байв.

Энэ дугаарын бас нэгэн онцлог нь гэвэл жижигхэн Билгүүнээ буюу миний баг насны Билгүүнээ нэвтрүүлгийг маань дуусгаж, өндөрлүүлсэн байгаа шүү 🙂

Та бүхэн маань ч дараах 8 асуултыг өөрөөсөө асууж өмнөх долоо хоногоо дүгнээрэй:

1.Энэ долоо хоногт миний хамгийн ихээр талархаж буй зүйл бол:

2.Дараа долоо хоногт маань туслах энэ долоо хоногт сурсан хамгийн том сургамж бол?

3.Энэ долоо хоногт надад хамгийн том нөлөө үзүүлсэн тэр хүн бол? /хийсвэр мэнтор байж болно/

4.Миний энэ долоо хоногт хийсэн зүйлс маань миний холын зорилгодоо хүрэхэд хэрхэн тусласан бэ?

5.Уншсан хамгийн хэрэгтэй ном зохиол аль эсвэл мэдээ артикль юу байсан бэ?

6.Энэ долоо хоногт тогтмол үйлдсэн хамгийн зөв зуршил маань юу байв?

7.Би энэ долоо хоногт хийх ёстой байсан ч хойш нь тавьсан зүйл вэ?

8.Дараа долоо хоногийн өөртөө захиж хэлэх үгс:…

Ted Talk-аас онцолсон 2017 оны шилдэг илтгэлүүдээс миний хувийн зүгээсээ санал болгохууд нь:

Миний дурдсан ном:

Comments

comments