Нямын Найм подкаст маань Монгол Улс дахь iTunes дээрх Шилдэг Подкастуудын жагсаалтыг тэргүүлсэн баяртай мэдээтэй долоо хоногын мэнд хүргэе! Энэ удаагийн дугаараараа би өөрийн далд мэргэн ухаанаа нээхэд, хүссэн амьдралаараа амьдрахад, тэнцвэртэй амар амгалан оршихуйд туслах ертөнцийн 12 хуулийг тайлбарласан нэгэн номыг юуны түрүүнд онцлов. Үүнээс гадна нэгэн Америк өвөөтэй найзалж амьдралын хичээлүүд сурсан тухайгаа; үр бүтээмж нэмэгдүүлэхэд тусалдаг програм аппууд; 11 насандаа хүнтэй хүчээр сууж, 5 хүүхдийн ээж болсон ч цаасан дээр бичиж газарт булсан хүсэл мөрөөдлийнхөө эзэн нь болсон Зимбабве бүсгүйн тухай болон шинэ оны босго дээр гаргасан зорилго мөрөөдлүүдээ биелүүлж эхлэх тухай энэ долоо хоногт онцлов.

ОНЦЛОХ НОМ: Дайн Миллмэн – Сүнсний Хуулиуд / Ертөнцийн хуулиуд

Энэ номын үнэгүй унших хувилбарыг харамсалтай нь та бүхэндээ олж өгч чадсангүй гэхдээ энд дараад зохиолчын вебсайт уруу нь орж худалдан авах, сонсох болон бусад боломжуудыг нь хараарай

ЕРТӨНЦИЙН 12 ХУУЛЬ:

  1. Тэнцвэрийн хууль – Гол замыг олох
  2. Сонголтын хууль – Хүч чадлаа эргүүлэн авах
  3. Үйл явцийн хууль – Алхах бүртээ гишгэж бай. Хэрхэн шаргуу зантай болох вэ? Практикал
  4. Биеэр байх хууль – Одоо цагт амьдрах
  5. Өрөвдөн хайрлах хууль – Өөсрдийн хүн чанараа сэрээх
  6. Сүсэг бишрэлийн хууль – Сүнсэнд буюу ухамсартаа итгэх
  7. Итгэл найдварын хууль – Бодит байдлаа тэлэх
  8. Цэвэр, шударгын хууль – Үнэн амьдрах
  9. Үйл хэргийн хууль – Амьдралдаа тавтай морил
  10. Мөчлөгийн хууль – Ертөнцийн дуу хөгжимд бүжиглэ
  11. Буулт хийх хууль – Дээд хүсэл зорилгод итгэ
  12. Нэгдэлийн хууль – Холбоогоо эргэн санах

Та дээрх хуулиудын тухай дэлгэрэнгүйг подкастаас маань сонсоорой

ОНЦЛОХ АПП-УУД БУЮУ МИНИЙ ХЭРЭГЛЭДЭГ АПП-УУД:

  • Forest – Төвлөрөх, сошиал медиа-саатаралтаас холдоход тусладаг
  • F.lux – Дэлгэцийн цэнхэр гэрлийг бууруулж шөнө бөх унтахад тусладаг
  • Ubhind – Гар утасны хэрэглээгээ хянаж, сошиал медиа хориг тавидаг
  • Google App – Мэдээ, мэдээлэл авдаг гол програм
  • CastBox – Подкаст сонсдог програм
  • Evernote – Тэмдэглэл хөтөлдөг програм
  • Wunderlist – Хийх зүйлийн жагсаалтаа гаргадаг
  • Google calendar – Цаг төлөвлөхөд тусладаг, эргээд хийсэн зүйлсээ хянахад ч мөн

11 насандаа хүнтэй хүчээр сууж, 5 хүүхдийн ээж болсон ч цаасан дээр бичиж газарт булсан хүсэл мөрөөдлийнхөө эзэн нь болсон Зимбабве бүсгүйн түүх:

 

Comments

comments