Шинэ хүн болоход шинэ өдөр биш шинэ сэтгэлгээ хэрэгтэй. Илүү дээр нэгэн болоход шинэ он биш шинэ зуршлууд хэрэгтэй. 2017 оны хамгийн үр дүнтэй, хамгийн амжилттай сар тань яагаад 12 сар байж болохгүй гэж? Хамтдаа үүнийг бүтээцгээе!

 

  1. Бясалгал хийхийн ач тус:

    1. “Ажлын 4 цагтай 7 Хоног” номын зохиолч Тим Феррис нь хамгийн амжилттай яваа хүмүүсийг судалдаг, тэднээс сурсан зүйлээ амьдрал дээр бодитоор хэрэгжүүлдэг, үүгээрээ карьер-амьдралаа бүтээж босгож яваа хүн гэж болно. Товч бөгөөд тодорхойгоор хэлбэл, түүнээс илүү амжилттай явуу хүмүүсийг судалсан, мэддэг хүн гэж бараг үгүй. Тэгвэл тэрээр яагаад амжилттай яваа олон мянган хүмүүсийн хувь шүдээ угаахтай л адил зуршил нь болсон бясалгал гэдэг зүйлээс зайгаа барьж хол байсан? Яагаад өөрөө эцэст нь бясалгал хийх болсон? Яагаад одоо түүний амьдралын нэг чухал хэсэг бясалгал болсон тухай би уншсан нэгэн артикл дээрээ тулгуурлан эхний хэсэгт онцолсон болно.
      • Түүний бясалгал хийхэд хэрэглэдэг аппууд: Headspace; Calm
      • Тим-ийн Tools of Titans ном дээр зочдынх нь олон дурдсан бясалгал: Tara Brach 2010 Smile Guided Meditation (Энд дарж Youtube-с сонсоорой)
      • Би Headspace апп-тай төстэй хөтлөлттэй бясалгал хүргэвэл та сонсох уу? хэрэглэх үү? санал бодлоо хэлээрэй 🙂
    2. Энэ долоо хоногын эхний хагас миний хувьд ачаалалтай мөн цаг нь тулсан ажил хэргээс болж сэтгэл санааны хувьд тогтвор муутай өнгөрсөн. Тэгвэл бясалгал хийхээ завсардчихсан байсан миний хувьд энэ долоо хоногт эргэн бясалгаж эхэлж, хэрхэн нэг л удаагийн бясалгалаар сэтгэл санаагаа тогтворжуулж, өөртөө илүү итгэлтэй болж, ирээдүйгээ өөдрөгөөр харах болсон тухай онцолсон байгаа. Миний энэ долоо хоногт хийсэн, дуртай бясалгалуудын маань нэг бол Priming дасгал юм
  2. Аштай апп: PLAYER FM Podcast

  3. Тим Урбан: Яаж юмыг хойшлуулахаа болих; Амьдрал яг үнэндээ ямар богино болох тухай

</li>

Доорх үгийг би Тим Феррис Гари Вайнерчукийн #AskGaryVee Show дээрээс сонсоод та бүхэндээ хүргэсэн байгаа. Харин дээрх илтгэлийг би хэдэн жилийн өмнө шимтэн сонсож ихэд таалагдаж байсан билээ. Монголоор хэлээр хадмал орчуулгатай нь хүргэж байна. Орчуулсан хүмүүст нь баярлалаа 🙂

Дугуй нүх бүр 90 наслах хүний амьдралдаа өнгөрүүлэх сар бүрийг дүрслэвэл:

Дугуй нүх бүр 90 наслах хүний амьдралдаа өнгөрүүлэх ДОЛОО ХОНОГ бүрийг дүрслэвэл:

Алдартай хүмүүс амьдралынхаа аль долоо хоногт бурхан болов:

Монгол хүний дундаж наслалт гэхдээ хэд билээ? бодоод үзээрэй

5. Бэнжамин Франклин гэж хэн бэ? тэр хүн юу хийж бүтээв? яагаад доорх гурван зүйрс үгс энэ хүний тухай ном уншиж байхад надад бодогдов?

  1. Биеэ засаад, гэрээ зас, гэрээ засаад төрөө зас
  2. Муу эр дайнд хөөрнө
  3. Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ

    Энэ номын бэлэглэсэн Дариадаа баярлалаа 🙂 Намайг юунд дуртайг, юу мэдэхийг хүсэж байгааг дандаа мэддэг сонсдогт баярлалаа!

6. Ажлаа Хойшлуулахгүй – Арван Хоёр дугаар сар

7. Өндөр бүтээмжтэй, хамгийн амжилттай яваа 500 орчим хүмүүсийн дунд хамгийн түгээмэл 8 дадал зуршил, зан чанар:

  1. Тогтмол уншдаг: Өдөр хэдэн цагаар. Гол нь суралцах. Яаж мэдээллийг хүлээн авахдаа бус боловсруулах нь чухал
  2. Тогтмол биеийн тамир хийдэг
  3. Бусад амжилттай хүмүүстэй хамт цагаа өнгөрүүлдэг
  4. Маш тодорхой зорилготой түүндээ хүрэх зүтгэлтэй
  5. Эрт сэрдэг
  6. Олон орлогийн их үүсвэртэй
  7. Мэнтор, багш нартай байх
  8. Эерэг байдал

8. Дараах 8 асуултыг энэ арван хоёрдугаар сарын Ням гараг бүрт өөрөөсөө асууж, хариултаа тэмдэглэж, бусаддаа түгээж эсвэл өөртөө л хадгалж оны сүүлчийн сараа үр бүтээмжтэй, ажлаа хойш тавилгүй өнгөрөөцгөөе!

  1. Энэ долоо хоногт миний хамгийн ихээр талархаж буй зүйл бол:
  2. Дараа долоо хоногт маань туслах энэ долоо хоногт сурсан хамгийн том сургамж бол?
  3. Энэ долоо хоногт надад хамгийн том нөлөө үзүүлсэн тэр хүн бол? /хийсвэр мэнтор байж болно/
  4. Миний энэ долоо хоногт хийсэн зүйлс маань миний холын зорилгодоо хүрэхэд хэрхэн тусласан бэ?
  5. Уншсан хамгийн хэрэгтэй ном зохиол аль эсвэл мэдээ артикль юу байсан бэ?
  6. Энэ долоо хоногт тогтмол үйлдсэн хамгийн зөв зуршил маань юу байв?
  7. Би энэ долоо хоногт хийх ёстой байсан ч хойш нь тавьсан зүйл вэ?
  8. Дараа долоо хоногийн өөртөө захиж хэлэх үгс:…

Comments

comments