Яг энэ өдрөөс 1 жилийн өмнө Сэхээтэн Подкастын санаачлагч, хамтран хөтлөгч Х.Цогтбилгүүндарь хамгийн анх удаа 1 цаг хагас үргэлжилсэн “Өндөр бүтээмжтэй хүний дадлууд” гарчигтай Нямын Найм подкастыг SoundCloud дээр хүргэж байсан билээ. Түүнээс хойш 1 жилийн хугацаанд бид нийт 40 орчим зочдын хамт Нямын Найм подкастыг долоо хоног бүр (цөөхөн хэдхэн удаа өнжсөн) гаргасаар иржээ. Подкаст маань энэ хугацаанд 792 өдрийн өмнө анхны Номын Хэлэлцүүлгээ Фейсбүүкээр шууд дамжуулан хүргэж байсан Б.Тайвантайгаа хамтарч, Тайванаа маань Сэхээтэн Подкастын хамтран хөтлөгч болж мөн өөрийн контентуудаа аудио байдлаар хүргэж эхлэв. Ингэснээр манай подкаст нь нэг биш хоёр төрлийн нэвтрүүлэг хүргэдэг баялаг платформ болж хувирсан билээ. 

Нямын Найм подкаст маань энэ нэг жилийн хугацаанд дараах 8 сэдвийн хүрээнд зочдынхоо амьдралтай танилцдаг болсон юм:
1. Талархал – “Аливаа зүйлийг талархлаар эхлүүлэх нь”
2. Контент – “Мэдээллийн чанараас амьдралын чанар”
3. Оршихуй – “Тухайн цаг мөчид амьдрахуй”
4. Зуршил – “Зуршил таныг тодорхойлно”
5. Нөлөө – “Та эргэн тойрныхоо үр дүн”
6. Амжилт – “Таны хувьд амжилт гэж ву вэ?”
7. Ухаарал – “Бүх зүйл холбоотой”
8. Онцгой – “Өнгө”

Зочин хөтлөгч С.Алтангэрэл нь Х.Цогтбилгүүндарийн хамт дээрх 8 сэдвийн хүрээнд энэ дугаартаа ярилцлаа.

 

Comments

comments