Шатрын олон улсын зэрэгт тамирчин, олон амжилтын эзэн Батбилэг овогтой Маргад-эрдэнэ бол бидний энэ долоо хоногийн хүндэт зочин. Удирдлагын Академийн шинэхэн төгсөгч тэрээр Сэхээтэн төслийн ард олон ажлыг амжуулж, зүтгэж яваа нэгэн бөгөөд миний 15 жил нөхөрлөж буй анд найз маань билээ. Энэ долоо хоногт бид хоёр Амьдралыг өөдрөгөөр харах тухай; Дотоод сэтгэлийн аз жаргалыг юунаас авдаг бэ буюу амьдралын зургаан сургамж; Хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлж цаг хугацааг үржүүлэх тухай; Шатрын спорт болон оюуны спортоор хичээллэх ач тус, амьдралын хэв маягт үзүүлэх нөлөө; Юуг хэлэх нь бус хэрхэн хэлэх нь чухал болох тухай гэх мэт бусад олон гайхалтай сэдвүүдийн талаар ярилцлаа.

Зочинтой холбогдохБатбилэг Маргад-Эрдэнэ (Facebook)

Зочны бидэнтэй хуваалцаж буй өгүүлэл:

Бид нас бие гүйцэн ухаажих тусам 100$ болон 10$-ын цаг зүүх нь ямар ч ялгаагүй цагийн зүү ижил тоо заадгийг, 100$ болон 10$-ын хэтэвч, цүнх хэрэглээд ч доторх мөнгөний хэмжээ өөрчлөгдөхгүйг, 30 метр кв байранд амьдраад, 300 метр кв байранд амьдраад ч ганцаардал өөрчлөгдөхгүйг аажмаар анзаарч мэддэг. Энэ дэлхийд буй материаллаг эд зүйлсээс дотоод сэтгэлийн жинхэнэ аз жаргал авч чадахгүй харин хамт суун ярилцаж, инээж, дуулж, уйлах ах эгч, анд найз, аав, ээжтэй байна гэдэг нь жинхэнэ аз жаргал болохыг ойлгоно. Амьдралын 6 сургамж: 1. Хүүхдээ хэрхэн баян болоход бус хэрхэн аз жаргалтай байхад сурга. Ирээдүйд тэд аливаа зүйлийн үнийг бус үнэ цэнийг илүүд үзэх болно. 2. Хоолыг эм лугаа адил хүртэхгүй бол эмийг хоол мэт идэх хэрэг гарна. 3. Чамд чин сэтгэлээсээ хайртай хүн хэзээ ч чамайг орхихгүй. Учир нь чамайг орхих 100 шалтгаан байхад, тэрээр орхихгүй байх 1 шалтгаан олж харсан байдаг. 4. Хүн, хүн байх хоёрт асар том ялгаа бий. 5. Та төрөхдөө бусдаар хайрлагдаж, үхэхдээ ч мөн адил хайрлагдах болно. Харин энэ хоёрын хооронд хэрхэхээ та өөрөө шийдэх ёстой. 6. Хэрвээ та хурдан явахыг хүсвэл ганцаараа алх, харин хол явахыг хүсвэл хамтдаа алх.

– Эх сурвалж: Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газар

Comments

comments