1. УНШИЖ БАЙГАА НОМ: Англи нэртэй номуудын нэрийг утгачилж орчуулалгүй, сонирхсон хүмүүс нь шууд хайхад амар гээд нэрийг нь шууд бичээд явж байя:

-Номын нэр: Maximum Influence: The 12 Universal Laws of Power Persuasion
-Зохиолч: Kurt Mortensen

Бусдад нөлөөлөх, бусдыг ятгах, өөрийн үзэл бодол итгэл үнэмшлээрээ бусдын байлдан дагуулах 12 хуулийг тайлбарласан ном. Сурсан сонирхолтой зүйлсийн нэг гэвэл: Ингээл онол ангит кино үзэж байсан чинь, киноны хамгийн сонирхолтой хэсэг болохын өмнө реклам гардаг ч юм уу? Эсвэл тэр анги нь дуусчихдаг шдээ? Тэгээд л бид нар одоо юу болох бол? Яах бол? гээд л догдлоод, дараагийн хэсгийг нь тэсэн ядан хүлээгээд л байдаг. Энийг “Zeigarnik Effect” гэж нэрлэдэг юм байна. Оросын сэтгэл зүйч Bluma Zeigarnik гэдэг хүн анх үүнийг тодорхойлж, бидний бие махбод эхлүүлсэн юм аа заавал дуусгаж байж амардаг гэдгийг баталсан аж.

Хамгийн сонирхолтой нь хүн дуусгасан ажил ч юм уу, ямар нэг хийх зүйлийг шууд мартаж орхидог бол дуусгаагүй, дутуу орхисон зүйлийг ерөөс мартаж чаддаггүй гэнэ. Ийм ч учраас бусдад хүлээлт бий болгож, догдлуулж байхыг зөвлөсөн байгаа юм. Бусдад нөлөөлөгч хүмүүс, бүх мэдээллийг нэг дор цацахын оронд бага багаар, нарийн дэлгэрэнгүйгээр хүргэдэг гэнэ шүү.

2.ТУРШИЖ БАЙГАА ЗҮЙЛ: Бясалгал хийдэг болоод, магадгүй хоёр жил болох гэж байх шиг байна даа. Дунд нь хэд хэд завсарласан ч өнгөрсөн хугацаанд дан чакраны буюу 7 энергийн хүрд тус бүр дээр нь төвлөрч бясалгадаг байсан. Гэхдээ саяхнаас​ Його, бясалгал хоёрыг хослуулсан гэж хэлж болохоор Priming нэртэй бясалгал хийж эхэлж байгаа, миний хийсвэр менторуудын маань нэг Тони Роббинс-н боловсруулсан дасгал. Сонирховол: https://www.tonyrobbins.com/health-vitality/train-your-brain-in-minutes-4/

3. ТААЛАГДСАН КИНО: Брүс Ли ахыг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Түүний тухай гарсан сүүлийн үеийн, сонирхолтой кино гэвэл дараах баримтат киног санал болгоё. “I am Bruce Lee”http://ffilms.org/i-am-bruce-lee-2011/

4. ХЭРЭГЛЭЖ БАЙГАА APP: Хоолныхоо дэглэмийг барихдаа ямар програм ашиглаж идсэн хоолоо тооцоолж байгаа вэ гэж асууж байсан. Би Samsung-ийн гаргасан S Health хоёр жилийн өмнөөс гүйхдээ болон хоолоо тооцохдоо хэрэглэсээр ирсэн. iPhone дээр гэвэл би MyFitnessPal-г санал болгох байсан байж магадгүй.

5. ГАРГААД БАЙГАА АМЖИЛТ: Зуныхаа гүйлтийн програмыг би 10 долоо хоногийн өмнө гаргаад, хэрэгжүүлээд, гүйгээд энэ Пүрэв гарагт дуусгасан. Шинэ долоо хоногоос шинэ гүйлтийн програмдаа орно.

6. СОНСОЖ БАЙГАА ЗҮЙЛ: Дугуй унахдаа, гарч гүйхдээ дуу сонсохоо болиод сонсдог ном эсвэл илтгэл яриа сонсож байгаа. Дуу хөгжим сонсож байхдаа дасгал хийхэд илүү бага тестостерон буюу эр гормон ялгардаг тухай олон судалгаа уншиж мэдсэн нь нөлөөлсөн байх. Гэхдээ л ер нь Цэцэ ахын хэлдэгээр урсан өнгөрөх мөч бүрийг өөртөө ашигтайгаар үрэх нь гол шалтгаан дөө (https://youtu.be/uu4LsTWdXdM)

7. САНАЛ БОЛГОХ ВЕБСАЙТ: Шинэ сар гараад удаагүй байгаа тул сарын зурхай уншдаг вебсайтаа сонирхуулая. Энэ бол ёстой санаанаасаа зохиогоод бичдэг хүний сайт биш ээ. Ямар гариг, ямар од яаж хөдөлж, хаана яваа болоод бидний амьдралд яаж нөлөөлхийг маш дэлгэрэнгүй тайлбарласан байгаа: https://www.astrologyzone.com/horoscopes/

8. ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН МЭРГЭН ҮГС: “Бодол бол эрчим хүч. Чи юун дээр төвлөрнө, тэнд энерги төвлөрөх болно” – Тони Роббинс

Дээр дурдсан 8 зүйлс дээр асуулт байвал бичээрэй  Та шинэ долоо хоногтоо юун дээр төвлөрөх гэж байна даа? юуг хийхийг сонирхож хүсэж байна вэ? Олуулаа хэлэлцвэл буруугүй гэж, баярлалаа!

 

Comments

comments