Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга, олон улсын их мастер, Геннисийн дэлхийн рекорд эзэмшигч дэлхийн хүмүүс Нармандах овогтой Мөнхшүр, Энхшүр нар энэ удаагийн дугаарт маань оролцлоо. Улаан, цагаан сарнайг хэрхэн тийм богино хугацаанд цээжилж, Оросын хийгээд дэлхийн ард түмний эрүү амийг нь газар унатал гайхшруулав? Ой тогтоолтын хоёр гол түлхүүр юу болох тухай? Бэлтгэл хийх газаргүй тул сургуулийнхаа хонгилын үзүүрт бэлтгэлээ хийн байж Монголынхоо төрийн далбааг мандуулсан түүх гээд бусад олон гайхалтай зүйлсийг та энэ хоёр хүндтэй зочдын маань ярилцлагаас хүлээн авах болно.

Энэ дугаарт яригдсан зарим сэдвүүдээс дурдвал:
  • Бага наснаасаа урлагын хатуу дэгээр тогтмол хичээллэж өөрсдийгөө урлагийн хүмүүс болно гэж бодож явсан бодол нь хэрхэн оюуны спорт руу хөтлөх болов?
  • Ердөө 2 гаруй жилийн хугацаанд оюуны спортоор хичээллэсэн гэхэд дэлхийн хэмжээний тамирчин болон бэлтгэгдэж гарсан нь боломжгүй зүйлийг боломжтой болгож, тууштай байдлын илрэлийг бататган харуулсан үйл явдал.
  • Өөртөө амласнаасаа хэзээ ч буцаж байгаагүй хүн зооилгодоо заавал хүрдэг тухай
  • Ой тогтоолтод хэрэглэх хоёр гол хүчин зүйл
  • Боломжийг турших нь
  • Хүний тархи, оюуны чадамж хязгааргүй тул нөөц бололцоогоо ашиглах нь
  •  Бахархал, хүсэлт тэмүүлэл, бодлын биелэл амжилтад хөтлөсөн түүх
  •  Хүнд хэцүү зүйлийг давж мөрөөдлөө биелүүлэх нь
  • Амжилт гэдэг бол өөрийгөө ялах тухай гэх мэт гайхалтай сэдвүүдийг хөндөв.

Comments

comments