АНУ-д суралцаж ажиллаж буй оюутан залуучуудын дунд жил бүр зохион байгуулагддаг Надад Хэлэх Үг Байна 8 тэмцээний ялагч, Вашингтоны Их Сургуулийн (University of Washington) оюутан Д.Дэлгэрзаяа маань Нямын Найм подкастын шинэ оны анхны дугаарт уригдан оролцлоо. Тэрээр Байгаль Орчин Судлал болон Эдийн Засгийн мэргэжлээр суралцдаг ба үүнийхээ хажуугаар Ухаарлын 7 Хоног нэртэй блогийг хөтөлдөг билээ. Түүний ярианаас та 2018 оноо ухаарлаар дүүрэн эхлүүлэх эрдмийг олж авна гэдэгт би итгэлтэй байна!

(Энэ удаагийн дугаар маань хөтлөгч миний буруугаас болж техникийн багахан асуудалтай байсан тул уучлалт хүсэж байна! Ярилцлагаа хийж дууссаны дараа л бичлэгийн чанар муу байсныг анзаарсан тул аль болох чанарыг нь сайжруулах гэж хичээсэн билээ. Ойлгож буй явдалд тань баярлалаа!)

Дэлгэрзаяагаасаа асуусан энэ Нямын Найман асуултууд:

1.Таны энэ долоо хоногт хамгийн ихээр талархаж буй зүйл(с) бол:
2.Таны энэ долоо хоногт уншиж буй ном? Эсвэл онцлох контент? (Ted talk, Podcast, article гээд юу ч байж болно)
3. Таны энэ долоо хоногт хийсэн зүйл(с), гаргасан амжилт тань холын зорилгодоо хүрэхэд нь хэрхэн тусласан бэ?
4.Энэ долоо хоногт тогтмол үйлдсэн хамгийн зөв зуршил тань юу байсан бэ?
5.Энэ долоо хоногт танд хамгийн чухал нөлөөг хэн бас яаж үзүүлсэн бэ?
6. Та энэ долоо хоногт хэн нэгний амьдралд хэрхэн нөлөөлсөн гэж бодож байна вэ?
7.Дараа долоо хоногийн өөртөө захиж хэлэх үгс:…
8. Нямын Наймын Нууц Асуулт..

Түүний блог: Ухаарлын 7 Хоног

ddeegiizaya.wixsite.com/7honog
Зургуудыг Б. Хангай Instagram: hann.bold.cr2

Daddy’s five volume series on the ancient history of Mongolia wins the first “Best Academic Books” prize from the…

Posted by Zaya Delgerjargal on Friday, 24 November 2017

Comments

comments