Энэ дугаар маань тун тусгай дугаар боллоо. Учир нь би Дариагаа урьж оролцуулж, наймын асуултаа багахан шинэчилж нэгэн дурсамжтай, гайхалтай түүхийг энэ контентоороо бүтээлээ. Дариа маань амьдралынхаа хагасыг гадаад орнуудад амьдарч, суралцаж өнгөрүүлсэн нь хувь хүн болж төлөвшихөд ямар нөлөө үзүүлсэн хийгээд түүний улс эх орныхоо ирээдүй, байгаль орчин, хүн ардын тэгш эрх зэрэгт ямар их сэтгэл зүрхээр ханддаг болохыг энэ подкастаас маань олж мэдэрнэ гэдэгт тань итгэлтэй байна. Түүнчлэн энэ дугаарт маань Дариа Шведийн тэнцвэртэй амьдрах “Лагом” арга ухаан, “буллет журнал” буюу цэгэн тэмдэглэл хөтөлж долоо хоногоо төлөвлөх, Диваажинд Уулзах 5 Хүн номын тухай болон бусад олон үнэтэй зөвлөгөө, сурсан мэдсэн зүйлсээ хуваалцлаа



Дариатай холбогдох: Facebook, Instagram

Лагом – Шведийн Тэнцвэртэй Амьдрах Ухааны Урлаг ном

Дээрх зураг бол “буллет журнал” буюу цэгэн тэмдэглэлийн жишээ юм. Дариагийн маань тэмдэглэл биш ч та бүхэнд санаа өгөх зорилгоор тавив.

 

 

Дариагийн дуртай влог хийгч: Jenn Im

Comments

comments