Хувийн амьдрал маань холдсон ч алдаанаасаа би суралцсан – Дуучин A Cool буюу Б.Анхбаяр | Нямын Найм #41

Найрамдал зуслан, Ариунзаяа дуугаараа овоглогддог дуучин A Cool буюу Б.Анхбаяр ах 7-р сарын анхны дугаарын маань зочноор оролцлоо. Аливаа зүйлээс авахыг нь авч гээхийг нь гээх сэтгэлгээтэй байх тухай; Уламжлал шинэчлэлийг хослуулан хувь хүний хувьд хөгжих тухай; Амьдралын том шийдвэрүүдээ гаргахдаа сэтгэл хөдлөлөөр өнгөцхөн хандах бус нухацтай хэрхэн бодох тухай; Өөрөө өөртэйгөө ярилцаж амжилтыг төсөөлөн харах тухай гэх мэтчилэн олон гайхалтай сэдвүүдийн талаар хөдөлмөрч, бүтээлч дуучин ах түүнтэй ярилцлаа. Мөн подкастаасаа энэ долоо хоногт буюу 7-р сарын 8-ны өдөр болох “Нямын Найм: Амьдаараа” нэг өдрийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллээ сонсоорой! Continue reading “Хувийн амьдрал маань холдсон ч алдаанаасаа би суралцсан – Дуучин A Cool буюу Б.Анхбаяр | Нямын Найм #41”

Аминчхан бус бусдыг бодох сэтгэлтэй байх нь амжилттай амьдрал – Б.Маргад-эрдэнэ | Нямын Найм #40

Шатрын олон улсын зэрэгт тамирчин, олон амжилтын эзэн Батбилэг овогтой Маргад-эрдэнэ бол бидний энэ долоо хоногийн хүндэт зочин. Удирдлагын Академийн шинэхэн төгсөгч тэрээр Сэхээтэн төслийн ард олон ажлыг амжуулж, зүтгэж яваа нэгэн бөгөөд миний 15 жил нөхөрлөж буй анд найз маань билээ. Энэ долоо хоногт бид хоёр Амьдралыг өөдрөгөөр харах тухай; Дотоод сэтгэлийн аз жаргалыг юунаас авдаг бэ буюу амьдралын зургаан сургамж; Хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлж цаг хугацааг үржүүлэх тухай; Шатрын спорт болон оюуны спортоор хичээллэх ач тус, амьдралын хэв маягт үзүүлэх нөлөө; Юуг хэлэх нь бус хэрхэн хэлэх нь чухал болох тухай гэх мэт бусад олон гайхалтай сэдвүүдийн талаар ярилцлаа.
Continue reading “Аминчхан бус бусдыг бодох сэтгэлтэй байх нь амжилттай амьдрал – Б.Маргад-эрдэнэ | Нямын Найм #40”

Мэдээллийн чанараас амьдралын чанар хамаарна – Н.Сарантуяа |Билгүүнээ ээжтэйгээ| Нямын Найм #39

Эх орондоо ирээд ярицлсан анхны зочин маань Доктор Нансалын Сарантуяа (PhD/ScD) юм. Сэхээтэн төслийн санаа анх ээжийн маань туурвисан ном бүтээлээс сэдэл авч буй болж байсан тул энэ удаагийн дугаар бусдаасаа ондоо дугаар болсон. Учир нь ээжтэйгээ би түүний долоо хоногын тухай бус харин түүний залуучуудад хэлэхийг хүсдэг зүйлсийн талаар ярилцсан билээ. Яагаад мэдээллийн чанараас амьдралын чанар хамаардаг тухай, Өрнө Дорнын гүн ухаан, соёл иргэншил, сэтгэлгээний ялгаа, Сэхээтэн гэж хэн болох, Хэрхэн бие дааж боловсол мэдлэг эзэмших түүнд юуг анхаарах зэрэг олон үнэ цэнэтэй сэдвүүдийг хөндсөн дугаар боллоо.  Continue reading “Мэдээллийн чанараас амьдралын чанар хамаарна – Н.Сарантуяа |Билгүүнээ ээжтэйгээ| Нямын Найм #39”

Үзэл бодол, үйл хэрэгтээ итгэлтэй байж айдсаа даван туулахуй – М.Халиун | Нямын Найм #36

Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг. Магадгүй энэ подкастыг сонсож, энэ дугаарын маань зочин Мөнхөө овогтой Халиунтай танилцах нь таны гайхалтай аяллын нэгэн чухал алхам байж мэдэх юм. Учир нь Халиунаагийн зорилго бол бусдад ирээдүйдээ итгэлтэй байхыг сануулах ба гайхалтай ирээдүйгээ бүтээхэд нэн шаардлагатай мэдлэг, боловсрол, чадварыг түгээх зааж сургах юм. Тиймдээ ч тэрээр “Haliunaa Teaches English” нэртэй онлайн видео сургалтыг бэлтгэн хүргэж, нийт 80 гаруй бичлэгээр та бүхэнтэй уулзсан байдаг. М.Халиун нь одоогоор New York University (NYU)-д Эдийн засгийн чиглэлээр суралцдаг. Ирэх семестр сургуулиа төгсөхөөр зэхэж байгаа. Одоогоор тэрээр Америк дахь Монгол Оюутны Холбооны (АМОХ) Тэргүүнээр ажиллаж Монголын олон олон хүүхэд залууст ч мөн Америкт суралцах боломж олгохоор ажиллаж байгаа нэгэн юм.
Continue reading “Үзэл бодол, үйл хэрэгтээ итгэлтэй байж айдсаа даван туулахуй – М.Халиун | Нямын Найм #36”

Энэ зун бол таны амьдралаа өөрчлөх 3 сар – Нямын Найм #35 (1-с 9-р дугааруудын товч)

Найм Найм маань подкаст болоод 6 сар болжээ. Анх 2017 оны 11-р сарын 19-ны өдрөөс эхлүүлэн подкаст хэлбэр уруу блогоо хувиргаж анхны подкаст дугаараараа та бүхэнтэйгээ уулзаж байсан. Иймд өнөөдөр буюу 2018 оны 5-р сарын 19-ны өдөр бид хамтдаа Сэхээтэн Монгол Подкастын эхлэл Нямын Найм подкастын хагас жилийн баярыг тэмдэглэх гэж байна. Би Нямын Найм подкастыг гаргахаас өмнө Нямын Найм блогийг 2017 оны зун хөтөлж нийт 9 дугаар бичсэн байдаг. Тэрхүү есөн блог дугаараа подкаст болгохыг удаан хүсэж байгаад ийнхүү 35 дахь дугаартаа 2017 оны зунаас онцлох 8 зүйлсийг онцолж та бүхэндээ хүргэж байна. Энэ дугаартаа би уг 9 блог тус бүрээс онцлох нэг зүйлсийг сонгож та бүхэндээ ярьсан ба ярианы гол зорилго нь хэрхэн 2018 оны зуны улирлыг үр бүтээмжтэй, үнэ цэнэтэй, үр өгөөжтэй өнгөрүүлэх вэ? гэдэг сэдэв юм.  Continue reading “Энэ зун бол таны амьдралаа өөрчлөх 3 сар – Нямын Найм #35 (1-с 9-р дугааруудын товч)”

Санаа зоволтгүйгээр хийгээд, үзээд ав! – Д.Болд | Нямын Найм #34

АНУ-н топ сургууль Жиоржиагийн Технологийн Институтийг Үйлдвэрийн Инженер болон Эдийн Засагч мэргэжлээр төгсөж одоогоор Америкийн хамгийн том компаниудын нэг болох The Home Depot-д Дата Шинжээчээр ажиллаж буй Доржпүрэв овогтой Болдыг энэ удаагийн 34 дөх дугаартаа урьж оролцууллаа. Дэлхийн шилдэг боловсрол эзэмшсэн түүний Монгол туургатны түүх соёл, ёс уламжлалд хайртай зан чанар нь дэндүү бахархам. Америк дахь Монгол Оюутны холбооны Тэргүүнээр ажиллаж байсан түүний амьдралын хэв маяг нь гүйх, аялах гээд олон гайхалтай зүйлсээр дүүрэн тун сонирхолтой.
Continue reading “Санаа зоволтгүйгээр хийгээд, үзээд ав! – Д.Болд | Нямын Найм #34”

ИРЭЭДҮЙД БИ ХЭН БАЙХ ВЭ? – Х.Цогтбилгүүндарь |Зочин хөтлөгч Б.Тайван |Нямын Найм #33 |Тусгай дугаар

Их сургуулийн сүүлийн өдрүүд маань үргэлжилсээр. Тун удахгүй 5-р сарын 13-ны Ням гарагт би Миннесотагийн Их Сургуулийг төгсөнө. Энэ цаг үед надтай адил олон оюутан залуус сургуулиа төгсөж, амьдралынхаа дараагийн бүлгийг бичиж эхлэх гэж буй. Иймд амьдралд хөл тавьж буй өсвөр үеийнхэн, үе тэнгийн залуус маань өөрсдөөсөө ирээдүйд би юу хийх бэ? гэж өөрөөсөө асуухаас илүүтэйгээр Би Ирээдүйд Хэн Байх Вэ? гэж өөрөөсөө асуугаасай гэж хүсэн энэхүү ярилцлагыг Б.Тайван андтайгаа хийлээ. Continue reading “ИРЭЭДҮЙД БИ ХЭН БАЙХ ВЭ? – Х.Цогтбилгүүндарь |Зочин хөтлөгч Б.Тайван |Нямын Найм #33 |Тусгай дугаар”

Өөрийгөө хайрлаж, өөрийн чадвартаа итгэх нь – Б.Булган | Нямын Найм #32

Австрийн Вена хотын Технологийн их сургуульд Монгол Улсын Засгийн Газрын тэтгэлгээр Архитектор мэргэжлээрээ магистраа хамгаалж буй Буйдхаан овогтой Булган энэ удаагийн 32 дахь дугаарын маань зочин болж оролцлоо. Тэрээр ажил, сургуулийнхаа хажуугаар The Mongolian Student буюу Mongolian Students in Vienna нэртэй Youtube сувгийг найзуудын хамт хөтлөн явуулдгийг та бүхэн сайн мэдэх бизээ. Эмээ, ээжийн хайртай охин тэрээр ШУТИС ийн БИАС-н Архитектурын ангийг 2012 онд төгсөөд эх орондоо ажиллаж байгаад Австри улсад ирсэн байдаг. Энэ удаагийн дугаараар бид хоёр бусдаас авч буй их хайрын хариуд өөрийгөө хайрлах тухай; Хэрхэн зөв гүйх, гүйхдээ ямар дуу сонсож ямар апп хэрэглэх тухай; Эрүүл зөв хооллож улмаар хувийн санхүүгээ зөв зохицуулах; Өөрийн чадвар давуу талдаа итгэх хийгээд хүсэл эрмэлзэлтэй байх тухай; бусдын өнцгөөс ямарваа нэгэн зүйлийг харах гэх мэтчилэн бусад олон гайхалтай сэдвүүдийн талаар ярисан юм.

Continue reading “Өөрийгөө хайрлаж, өөрийн чадвартаа итгэх нь – Б.Булган | Нямын Найм #32”

Үнэ цэнийг хичээл зүтгэлээр, итгэлийг хариуцлагаар олох нь – Т. Азжаргал | Нямын Найм #31

Хүүхэд багачуудын инээд хөөр, баяр баясгалангийн төлөө өөрийгөө ч үл хайхрах нь гэрэлтэй ирээдүйн хөшүүрэг шүү дээ. Энэ удаагийн 31-р дугаарын зочин Төгсөө овогтой Азжаргал эгч бол үүний үлгэрлэл юм. Урин дулааны улирал эхэлж, сургууль хичээл завсарлах цаг дөхөж буй энэ үед Турк улсад тус улсын засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй Азжаргал эгчийн түүх танд улам бүр хичээх эрч хүч бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Тэрээр 2014 оны 04 сараас одоог хүртэл “Хамтдаа Инээмсэглэе” сайн үйлсийн аяны үүсгэн байгуулан удирдан зохион байгуулсаа яваа юм.

Зорьж тэмүүлж буй зорилго уруугаа хичээл зүтгэлээр дүүрэн давших нь эцсийн үр дүнгийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг болох тухай: Турк хүмүүсийн соёлын онцлог зан авир: Аз жаргалтай урт удаан амьдралаар бялхдаг гэж хэлж болох Японы Окинава арлын ардын түмний амьдралын нууц юу байж болох тухай г.м олон гайхалтай сэдвүүдийн талаар та энэхүү подкастаас сонсох болно.

Continue reading “Үнэ цэнийг хичээл зүтгэлээр, итгэлийг хариуцлагаар олох нь – Т. Азжаргал | Нямын Найм #31”

267 хуудсын дараа – Франц Ананд – Дахин Урилга | Нямын Найм #29

Яг 119 өдөр буюу 4 сарын өмнө Нямын Найм подкаст маань хамгийн анх зочин урьж оролцуулж, нэгэн гайхалтай хүмүүний долоо хоногоос суралцаж байсан нь бидний сайн мэдэх Франц Ананд хэмээн алдаршсан найз маань юм. Энэ долоо хоногт түүний оролцсон 12 дахь дугаар маань 8000 дахь удаагаа тоглуулагдаж олон түмний сонорт хүрсэн сайхан үйл явдал тохиож би Анандаа дахин урьж нэвтрүүлэгтээ урьж оролцууллаа. Догдлуулсан, хүлээлгэсэн дугаар миний хувьд хийгээд бүх сонсогчдын маань хувьд байсан гэдэгт итгэлтэй байна. Continue reading “267 хуудсын дараа – Франц Ананд – Дахин Урилга | Нямын Найм #29”