Нямын Наймын Найм – Сэхээтэн Подкаст 1 жил – HH #56

Яг энэ өдрөөс 1 жилийн өмнө Сэхээтэн Подкастын санаачлагч, хамтран хөтлөгч Х.Цогтбилгүүндарь хамгийн анх удаа 1 цаг хагас үргэлжилсэн “Өндөр бүтээмжтэй хүний дадлууд” гарчигтай Нямын Найм подкастыг SoundCloud дээр хүргэж байсан билээ. Түүнээс хойш 1 жилийн хугацаанд бид нийт 40 орчим зочдын хамт Нямын Найм подкастыг долоо хоног бүр (цөөхөн хэдхэн удаа өнжсөн) гаргасаар иржээ. Подкаст маань энэ хугацаанд 792 өдрийн өмнө анхны Номын Хэлэлцүүлгээ Фейсбүүкээр шууд дамжуулан хүргэж байсан Б.Тайвантайгаа хамтарч, Тайванаа маань Сэхээтэн Подкастын хамтран хөтлөгч болж мөн өөрийн контентуудаа аудио байдлаар хүргэж эхлэв. Ингэснээр манай подкаст нь нэг биш хоёр төрлийн нэвтрүүлэг хүргэдэг баялаг платформ болж хувирсан билээ.  Continue reading “Нямын Наймын Найм – Сэхээтэн Подкаст 1 жил – HH #56”

Юуны түрүүнд талархал – Нямын Нaйм #55

Та амьдралд сэтгэлээр унах, гутрах үе гардаг л биз дээ? Ихэнхдээ бид өөрсдийнхөө одоо байгааг ирээдүйн төгс хувилбартайгаа харьцуулдаг нь бидэнд гутралыг бий болгодог. Тэр тусмаа таны ирээдүйд болохыг хүсэж буй тэр төсөөлөл тань тун хийсвэр буюу тодорхой бус бол. Би турна, би 3 кг хасна гэдэг хоёрын хооронд би баян болно, би 3 сая доллартай болно гэдэг хоёрын хооронд маш том ялгаа бий. Тэгвэл хэрхэн илүү аз жаргалтай амьдрах вэ? Талархал энэ асуултын хамгийн зөв хариулт байх. Учир нь бид аливаад талархаж хэвшсэнээр амьдралд тань буй зүйлс ямар их хүчин зүйлсийн үр дүнд бий болдог вэ гэдгийг илүү сайн ухаардаг. Тиймдээ ч энэ дугаараараа дамжуулан би эргэн нэг өнгөрсөн жилийг сөхөж, энэ жилийн хугацаанд Сэхээтэн Подкаст гэдэг зүйлийг бодит болгоход хамгийн их хувь нэмэр оруулсан хүмүүстээ баярлалаа гэж хэлсэн юм. Тэд нар маань харин хэрхэн хүлээн авсан бол? гэдгийг энэ дугаараасаа сонсоорой. Continue reading “Юуны түрүүнд талархал – Нямын Нaйм #55”

Зорилгынхоо төлөө зоригтой буюу тэнэг гэмээр алхмууд ав – Г.Оюундарь | Нямын Найм #53

Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч энэ жилээс эхлэн АНУ-ын Техас Мужийн Хьюстоны Их Сургуульд (University of Houston)-д Бодлогын Шинжээч мэргэжлээр магистрын зэрэг эзэмшиж буй Ганбаатарын Оюундарьтай бид энэ дугаартаа ярилцлаа. Уг хөтөлбөрт хамрагдаж чадсанаар ямар боломж бололцоонууд бий болсон тухай; Математикт муу хүн гэж байхгүй, өөрийгөө муу гэж сэтгэдэг итгэдэг хүмүүс л байдаг тухай; Дасгал хөдөлгөөн хийх 4 чухал ашиг тус; Аливаа зүйлд өөриймсөг байх тухай; Өөрийн зорилгодоо хэрхэн хүрэх нь илүү чухал тухай; Төлөвлөгөөнөөсөө гажиж gut feeling (гэдэсний мэдрэмж) буюу зөн совиндоо итгэж зоригтой, тэнэг гэмээр алхам нь хэрхэн зорилгодоо хүрэхэд тусалдаг болох тухай гэх мэт олон гайхалтай сэдвүүдээр маш цэгцтэй ярьдаг түүнтэй хамт хөөрөлдлөө.  Continue reading “Зорилгынхоо төлөө зоригтой буюу тэнэг гэмээр алхмууд ав – Г.Оюундарь | Нямын Найм #53”

Өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байх нь амжилт – Б.Бат-Уянга | Нямын Найм #52

“Залуус санхүүгийн биш, мэдлэгийн хуримтлалтай болоосой” гэсэн гарчигтай ярилцлага Монголын залуучуудад нэгэн том сэдэл, түлхэх хүч болж өгсөн. Энэ ярилцлагын эзэн бол Батбаатар овогтой Бат-Уянга юм. Тэрээр Сидней, Мумбай, Сингапур, Дубай зэрэг хотуудад салбар сургуулиудтай дэлхийн ТОП 20 бизнесийн сургуулиудын нэг болох S P Jain School of Global Management-д тэтгэлгээр суралцдаг оюутан юм. Тэрээр сургуулийнхаа шилдэг сурагчийн нэгээр тодорч улмаар сураг солилцооны хөтөлбөрт шалгарч яг одоо Европын топ таван бизнесийн сургууль болох “ESADE”-д суралцаж байгаа юм. Түүнтэй ярилцсан энэ дугаараас та Сонголтдоо эзэн байх тухай; Тав тухгүй бус уруу өөрийгөө түлхэн оруулж хэцүү нөхцөл байдалд өөрийгөө дасгасан туршлага; Санаанд багтсан бол боломжгүй зүйлийг боломжтой болгож болдог тухай гэх мэт бусад олон гайхалтай сэдвүүдийн талаар сонсох болно.
Continue reading “Өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байх нь амжилт – Б.Бат-Уянга | Нямын Найм #52”

Өөрийгөө ялж, дундаршгүй нөөц бололцоогоо ашигла – Н.Мөнхшүр, Н.Энхшүр | Нямын Найм #51

Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга, олон улсын их мастер, Геннисийн дэлхийн рекорд эзэмшигч дэлхийн хүмүүс Нармандах овогтой Мөнхшүр, Энхшүр нар энэ удаагийн дугаарт маань оролцлоо. Улаан, цагаан сарнайг хэрхэн тийм богино хугацаанд цээжилж, Оросын хийгээд дэлхийн ард түмний эрүү амийг нь газар унатал гайхшруулав? Ой тогтоолтын хоёр гол түлхүүр юу болох тухай? Бэлтгэл хийх газаргүй тул сургуулийнхаа хонгилын үзүүрт бэлтгэлээ хийн байж Монголынхоо төрийн далбааг мандуулсан түүх гээд бусад олон гайхалтай зүйлсийг та энэ хоёр хүндтэй зочдын маань ярилцлагаас хүлээн авах болно. Continue reading “Өөрийгөө ялж, дундаршгүй нөөц бололцоогоо ашигла – Н.Мөнхшүр, Н.Энхшүр | Нямын Найм #51”

Харамсахгүй амьдрах нь амьдралын зорилго биш гэж үү? – Б.Номин-Эрдэнэ | Нямын Найм #49

Мэдрэмж дээрээ тулгуурлан бидэнтэй ярилцсан, подкастын маань хамгийн залуу зочин Б.Номир-Эрдэнэтэй танилцана уу? Манай подкастын урт хугацааны сонсогч тэрээр сурсан, мэдсэн хийгээд мэдэрсэн, ухаарсан зүйлсээ амьдрал дээр гарт баригдах бодит зүйл болгохийн төлөө тэмүүлдэг нэгэн. Энэ ярилцлагаас та яагаад өдөр бүр тэмдэглэл хөтлөх нь танд амьдралаа дүгнэхэд, өөрийгөө таньж мэдэхэд илүү туслах тухай; Оргил өөдөө мацаж эргээд буух нь яагаад амжилтын үндэс болох тухай; Өглөө болгон амьдралд талархаж сэрэх болон үг, бодлийн хүчний тухай; Энэ цагтаа хэрхэн амьдрах вэ гэдэгт практикал хариулт өгөх гээд олон гайхалтай сэдвүүдийн талаар манай хүндэт зочин, подкаст хөтлөгч хоёроос сонсох болно оо. #Үсэрцгээе!

Continue reading “Харамсахгүй амьдрах нь амьдралын зорилго биш гэж үү? – Б.Номин-Эрдэнэ | Нямын Найм #49”

Өөрийгөө сонсож, юу хүсэж байгаагаа дагаарай! – Б.Сарантуяа (The Nomadic Soul) | Нямын Найм #46

Өөрчлөлт бол амьдралын нэг хэсэг. Тэгвэл амьдралд хамгийн их өөрчлөлт, шинэ мэдрэмж, арвин их туршлагуудыг авчирдаг зүйл бол аялал гэдэгтэй хэн ч маргахгүй. Үүнийг өөрийн амьдрал, үйл хэргээрээ баталж яваа хүн бол The Nomadic Soul гарааны бизнесийг үүсгэн байгуулагч Баярын Сарантуяа. 2016 онд “25 насандаа 25 улсаар аялах” зорилгыг өөртөө тавьж 2 жилийн дотор тэрхүү зорилгынхоо эзэн болсон тэрээр одоо бусдад хэрхэн хамгийн хямд зардлаар үүргэвчтэй аялал хийхийг санал болгон, ухуулан таниулахаар ажиллаж байна. Та энэхүү подкастаас Үүргэвчтэй аялахын үнэ цэнэ; Аливаа нөхцөл байдалд зөв тайван байж чадсанаар тухайн зүйлээс суралцаж ухаарч болох тухай; Монгол эмэгтэйн дэлхийн олон оронд аяласан туршлага түүхүүдээс болон Монголд аялахаар, тэмцээнд оролцохоор ирсэн олон орны хүмүүсийн түүхийг сонсох болно.

Continue reading “Өөрийгөө сонсож, юу хүсэж байгаагаа дагаарай! – Б.Сарантуяа (The Nomadic Soul) | Нямын Найм #46”

Тархиа дасгалжуулан тухтай бүсээсээ гар! – Э.Сэргэлэн | Нямын Найм #44

Монголын гарааны бизнесийн эко системийг хөгжүүлэгч Startup M байгууллагын Өсөлт Хариуцсан Захирал, Life-hacker Энхбаатар овогтой Сэргэлэн ахыг та бүхэндээ танилцуулж байна. Амьдралын хэв маягийн подкастын хувьд хүний хөгжил, амьдралын өсөлт зэрэг сэдвүүдийн мэргэжилтэн хүнтэй ярилцсан нь туйлын олзуурхмаар. Энэ удаагийн дугаарт Эерэг зүйл уруу тэмүүлнэ гэдэг нь сөрөг зүйл болох тухай; Таталцлын хуулийн нууц юу вэ?; Амьдралын мөч бүрийг таашааж сурах тухай; Бясалгалын ач тус; Тав тухтай бүсээсээ гарах тухай; Яагаад энтрепренер хүн тамирчинтай адил вэ?; Амьдрал бол ойр зайн гүйлтийн хурдаар марафонд гүйхтэй адил гэх мэт сэдвүүдийн хүрээнд ярилцлаа.

Continue reading “Тархиа дасгалжуулан тухтай бүсээсээ гар! – Э.Сэргэлэн | Нямын Найм #44”

Залуу хүн та бүхнийг хийж чадна – МУГЖ О.Анужин | Нямын Найм #43

23 насандаа Монгол Улсын Гавъяат Жүжигчин цолийг хүртээд буй Отгонтөгсийн Анужин маань энэхүү хүндэт цолийг хүртсэн долоо хоногтоо бидний Нямын Найм подкаст нэвтрүүлэгт оролцох урилгыг хүлээн авч сонсогч та бүхэнтэй ийнхүү уулзалдаж байна. Энэхүү ярианаас та Тавьсан зорилго өөдөөгөө тууштай тэнцэх тухай; Багш, томчуудаасаа үргэлж суралцаж тэдний сургаалийг дагах тухай; Дуртай хийгээд хийх ёстой зөв зүйлээ олсон тохиолдолд түүнийхээ төлөө тэнцэх; Хариу нэхэлгүй сэтгэлээр бусдад өгдөг хүн илүү гайхалтай зүйлсийг эргүүлээд авдаг тухай; Амжилт гэдэг маш их хичээл зүтгэлийн үр дүнд бий болдог зүйл гэдэг тухай болон Анужингийн амьдралын хэв маяг, ертөнцийг харах өнцөг, түүх сонин хачин зэргийг сонсох болно.  Continue reading “Залуу хүн та бүхнийг хийж чадна – МУГЖ О.Анужин | Нямын Найм #43”

Амьдаараа – Алог дугаар: Эрч хүчтэй амьдрал уруу үсэрцгээе! | Нямын Найм #42

Өнгөрөгч 8 сар хүрэхгүй хугацаанд та бүхнийхээ сонорт хүрч нийт 180 мянга гаруй сонсогчдын хандалтыг аваад буй Сэхээтэн Подкастын Нямын Найм нэвтрүүлгийн хамгийн анхны амьд үйл ажиллагаа 7-р сарын 8-ны Ням гарагт болж өнгөрлөө. “Нямын Найм: Амьдаараа” үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочид, сонсогч нартайгаа ярилцаж сэтгэгдлийг нь асууж нэвтрүүлгийн үндсэн асуултуудаас сонгож зарим асуултуудыг юуны түрүүнд тавив. Үйл ажиллагаа маань зохион байгуулагдсан Workcentral Mongolia coworking space-ийн талаарх танилцуулгыг Г.Учрал маань хүргэв. Олон нийтийн сүлжээ, мэдээллийн технологийн хэрэгсэл ба амьдралын хэв маяг сэдвээр хэлэлцүүлгийн хэсгээс тасдан оруулав уг хэлэлцүүлгийн хүндэт зочид нь Вашингтоны Их Сургуулийн оюутан Д.Дэлгэрзаяа, Оюутолгой ХХК-ны инженер Б.Тайван, Вөрк Сентрал Монгол ХХК-ны комьюнити менежер Г.Учрал нар юм. Үйл ажиллагааны төгсгөлд хөтлөгч Х.Цогтбилгүүндарь миний ээж доктор Н.Сарантуяа үг хэлж, мөн Positive Mongolians төслийн Төвшөө ах, Дөлгөөнөө эгч үйл ажиллагааг маань дүгнэсэн үнэтэй сайхан зөвлөгөөг бидэнд өгөв. Continue reading “Амьдаараа – Алог дугаар: Эрч хүчтэй амьдрал уруу үсэрцгээе! | Нямын Найм #42”