НН 5: Гаари Монгол пээн үрүүгээ залгасан нь

1. ОНЦЛОХ ДУУДЛАГА: Америкийн төдийгүй дэлхийн бизнесийн ертөнцийг доргиогч энтрепренер, New York Times-ийн 4 удаагийн шилдэг зохиолч, сошиал мэдиа ертөнцийн ЖИНХЭНЭ од Gary Vee буюу ноён Гари Вайнерчук энэ даваа гарагт над уруу залгасан гээд боддоо? Continue reading “НН 5: Гаари Монгол пээн үрүүгээ залгасан нь”

НН 4: Дарь <3

1. ОНЦЛОХ ӨДӨР: Энэ сарын 23-ны өдөр Daria бид хоёрын маань үерхэж, дундаа орсны 1 жилийн өдөр тохиосон. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид хоёр 3 сар хүрэхгүй л хугацаанд нь хамтдаа байж үлдсэн цаг үед нь хоёр өөр тивд байцгаасан юм. Тэр маань үнэхээрийн гайхалтай охин. Байрны гадаа тоглодог жаахан хүү байхдаа түүний инээмсэглэлийг хараад ямар хөөрхөн инээдэг охин бэ? гэж бодож байснаа нуух юун. Түүндээ зориулж бичиж байсан нэгэн шүлгийн дараах 8 мөрийг хүргэе:

Continue reading “НН 4: Дарь <3”

НН 3: Энэ нь гоё зургуудтай Нямын Найм

1. ОНЦЛОХ APP: Instagram Story дээрээ Даваа гарагт энэхүү Screenshot-р хэрэглэдэг нэгэн app-аа нийтэлсэнд хэдэн хүн ямар програм юм бол? гэж асуусан тул та бүхэнд Wunderlist-г сонирхуулж байна. Microsoft-н худалдаад авчихсан энэхүү хүчирхэг програм нь хийх зүйлийн жагсаалт хэрэглэдэг хүмүүс дунд хамгийн түгээмэл байдаг санагдсан. Харамсалтай нь тун удахгүй Microsoft энэхүү програмын дараагийн үе гэж зарлаад байгаа Microsoft To-do гэдэг програмаар Wunderlist-г солино гэсэн. Миний хувьд энэ програмыг зуршил батжуулахад, зорилгуудаа сануулахад хэрэглэж байгаа.

Continue reading “НН 3: Энэ нь гоё зургуудтай Нямын Найм”

НН 2: Сэрээд, сугараад, судлаад…

1. ОНЦЛОХ ӨГҮҮЛЭЛ (МЭДЭЭ АРТИКЛЬ): Элон Маск долоо хоногоо хэрхэн өнгөрүүлдэг вэ? Дундаж Америк хүн өдөрт 6.3 цаг ажилладаг байхад тэрээр хоёр дахин их буюу 12.1 цаг ажилладаг гэнэ. Харин энгийн Америк хүн түүнээс 2 цаг орчим илүү унтаж, ажлаас гадуурх бусад зүйлсэд даруй 4 цаг илүү зарцуулдаг байна. Өөрийнх нь тухай хөрөг номд тэрээр “..Би гэхдээ болзоход илүү цаг гаргахыг хүсэж байгаа шүү, би найз бүсгүй олох хэрэгтэй байна. Тийм ч учраас хэдхэн цаг илүүчлэх хэрэгтэй байгаа юм. Магадгүй 5-с 10 цаг ч юм уу? Эмэгтэй хүн долоо хоногт хэдэн цаг өөрт нь зориулаасай гэж хүсдэг юм бол? Хамгийн багадаа 10 цаг байх даа? мэдэхгүй юм даа…” гэж хэлснийг нь уншаад ажил дээрээ би өөрийн эрхгүй инээд алдаад явчихсан.

Continue reading “НН 2: Сэрээд, сугараад, судлаад…”

НН 1: Гараа

1. УНШИЖ БАЙГАА НОМ: Англи нэртэй номуудын нэрийг утгачилж орчуулалгүй, сонирхсон хүмүүс нь шууд хайхад амар гээд нэрийг нь шууд бичээд явж байя:

-Номын нэр: Maximum Influence: The 12 Universal Laws of Power Persuasion
-Зохиолч: Kurt Mortensen

Бусдад нөлөөлөх, бусдыг ятгах, өөрийн үзэл бодол итгэл үнэмшлээрээ бусдын байлдан дагуулах 12 хуулийг тайлбарласан ном. Сурсан сонирхолтой зүйлсийн нэг гэвэл: Ингээл онол ангит кино үзэж байсан чинь, киноны хамгийн сонирхолтой хэсэг болохын өмнө реклам гардаг ч юм уу? Эсвэл тэр анги нь дуусчихдаг шдээ? Тэгээд л бид нар одоо юу болох бол? Яах бол? гээд л догдлоод, дараагийн хэсгийг нь тэсэн ядан хүлээгээд л байдаг. Энийг “Zeigarnik Effect” гэж нэрлэдэг юм байна. Оросын сэтгэл зүйч Bluma Zeigarnik гэдэг хүн анх үүнийг тодорхойлж, бидний бие махбод эхлүүлсэн юм аа заавал дуусгаж байж амардаг гэдгийг баталсан аж.

Continue reading “НН 1: Гараа”