Хэрхэн тэнцвэртэй амьдрах вэ? – С.Энжин | Нямын Найм #54

Бусад хүмүүс юу гэж бодох бол гэсэн айдасгүйгээр үйлдсэн бүх зүйлс амьдралд таашаал авчирдаг. Иймд #ЗоригтойТэнэг амьдрахыг энэ удаагийн зочин маань дахин бидэнд сануулсан юм. Энэ дугаарын хүндэт зочин маань Үндэсний ТВ-ийн сэтгүүлч, Bright Mongolia төслийн лаачин Сождоржийн Энхжин билээ. Түүнтэй ярилцсан энэхүү дугаараас та Талархлын тэмдэглэл хөтлөх тухай; Зэн Буддизмыг амьдралдаа хэрхэн буулгах тухай; Амьдралд хэрхэн тэнцвэр бий болгох тухай гэх мэт болон бусад чухал сэдвүүдийн талаар ярилцсан билээ.

Continue reading “Хэрхэн тэнцвэртэй амьдрах вэ? – С.Энжин | Нямын Найм #54”

Сэтгэлийн таашаал хүртэж буй зүйлээ зоригтойгоор хий – Нямын Найм #50 | Радио дугаар

Хагас зуу дахь дугаараа бид илүү амьд, илүү олуулаа хамтдаа бүтээх гэж оролдсон маань нэг дугаарт 11-үүлээ ээлж дараатайгаар ярилцах, нэг нэгэндээ үнэтэй зөвлөгөө өгч, сонин хачинаа хуваалцах боломжыг олгосон юм. Unlock Подкастын хамтран хөтлөгч О.Батнайрамдал (Nagi) ах, Франц Улсын Борду хотноо суралцаж буй Ананд, АНУ-ийн Засгийн Газрын Фулбрайтын тэтгэлэгээр Хюьстоны Их Сургуульд суралцаж буй Г.Оюундарь, МҮОНРТ-ийн сэтгүүлч С.Энхжин, СЭЗИС-ийн оюутан Д.Анхболд болон ирээдүйн их үйлстэнгүүд болох А.Анужин, Хулан, Г.Сарнай, У.Мөнхтунгалаг гэсэн сурагчидтай холбогдсон юм. Монголын шилдэг ном дүгнэгч ах маань өсвөр үе, залууст юу гэж захив, ямар номыг заавал уншвал зохих гэж онцлов; Дуу чимээ, шуум цуглуулдаг сонирхолтой хоббитой болж буй  сэтгүүлч бүсгүйн алдаа цуглуулахыг уриалсан нь; Өөрийгөө бусдаас айж ичилгүйгээр илэрхийлэх; Тэмдэглэл хэрхэн хөтлөх, хэзээ хөтлөх, яаж хөтлөх гээд олон сэдвийг хөндсөн дугаар.

Continue reading “Сэтгэлийн таашаал хүртэж буй зүйлээ зоригтойгоор хий – Нямын Найм #50 | Радио дугаар”

Подкаст гэж юу вэ? | Нэг биш зочидтой, Зочин хөтлөгч Маргадтай | Нямын Найм #48

“Өдөр болгон, маргааш болгон бэлэг байдаг” гэж энэ удаагийн дугаарын 6 зочны нэг Ариунзаяа бид бүхэнд сануулж, өдөр бүр үр бүтээмжтэй байхыг уриалсан. Нэг биш нилээд олон зочидтой энэхүү тун сонирхолтой дугаарыг “тав тухтай бүсээсээ гарахын мастер”, манай подкастын продюсер Б.Маргад-Эрдэнэ маань зочин хөтлөгчөөр ажиллаж хийлээ. Тэгэхээр та энэ дугаараас маань ганцхан нэг хүний долоо хоногоос суралцах бус олон хүнээс сонсох боломжтой юм. Түүнчлэн энэ дугаарын эхэнд би подкаст гэж юу болох тухай өөрийн бичиж байсан блогоо та бүхэндээ хүргэсэн байгааг хүлээн авна уу?

Continue reading “Подкаст гэж юу вэ? | Нэг биш зочидтой, Зочин хөтлөгч Маргадтай | Нямын Найм #48”

Мэдлэгт нэгэн бус мэргэн ухаант баатар болох нь | Нямын Найм #47 – Соло дугаар

Мэдлэгтэй нэгэн бус мэргэн ухаант баатар болох тухай буюу Dan Millman-ий Peacefull Warrior зохиол; Өөрийн дотоод дуу хоолойгоо эрүүл эерэг байлгах тухай; Дуртай зүйлээ дургүй зүйлээ хийж олох тухай; Хонгирийн үзүүрт асаж буй гэрэл мэт итгэлтэй байдал сайн сайхан бүхнийг авчирдаг тухай; Түм буман мэдээллийг хүлээн авагч бус тэр нэг санааг хэрэгжүүлэгч болох тухай; Боловсрол гэдэг бол авах, мэдэх, хураах бус өгөх, гаргах, хасах тухай; Хүсэл мөрөөдлөө бодит болгох 6 алхам буюу Сэтгэ Баяж гэх мэт сэдвүүдийн талаар болон бусад зүйлсийн тухай энэ дугаартаа ярилцлаа.

Continue reading “Мэдлэгт нэгэн бус мэргэн ухаант баатар болох нь | Нямын Найм #47 – Соло дугаар”

Нэг сар амар эсвэл ажил! Аль аль нь амжилтын үндэс | Нямын Найм #45

Наадмын дараа намар гэж Монголчууд хэлдэг. Ийнхүү 8-р сар гарч зуны адаг сар үргэлжилж байна. Тэгвэл хэдүүлээ энэ дугаараараа дамжуулан зуны улирлаасаа суралцан 8-р сараа цэнэглэж намрын улиралдаа бэлдэцгээе! Сэхээтэн гэр бүлийн та бид энэ зуныг гайхалтай сайхнаар хамтдаа өнгөрүүлж чадлаа! Одоо бидэнд сурсан, мэдсэн, ухаарсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэх их даваа хүлээж байна. Энэ дугаарын зочин хөтлөгч нь Сэхээтэн подкастын продюсер Б.Маргад-Эрдэнэ тэрээр Билгүүнээгийн хамт энэ зун зохион байгуулсан үйл ажиллагаануудаасаа авсан мэдрэмжүүдээ; 8-р сар нэг бол бусдаас тасран хөгжих эсвэл амрахад хамгийн зөв сар болох тухай; Алхимич номын тухай; Амьдралдаа аливаа зүйлийг хүлээн зөвшөөрч сурахын тухай гэх мэт олон гайхалтай сэдвүүдийн хүрээнд ярилцлаа.

Continue reading “Нэг сар амар эсвэл ажил! Аль аль нь амжилтын үндэс | Нямын Найм #45”

Хайр энэрэл нь хамаг бүгд нурж унах цагт сэтгэлийг дүүргэх, биеийг тэтгэх их хүч юм | Нямын Найм #38

Хагас жил гаруй үргэлжилсэн Нямын Найм подкастаа анх удаа хийлгүй орхиё гэж бодоод та бүхэндээ уучлалт хүсэх гэж байснаа болиод ийнхүү 38 дахь дугаараар би та бүхэнтэйгээ золгож байна. Энэ долоо хоногт нэгэн хүндтэй, хайртай хүнтэйгээ ярилцаж та бүхэндээ маш том бэлэг баръя гэж бодож байсан ч тэр хүн дээрээ би очих цаг өдөртөө очиж чадаагүй юм. Тэр хүн бол ээж маань. Энэ Пүрэв гарагт би Миннесота мужаасаа гараад эх орон Монгол Улсдаа Баасан гарагт ирэх байсан боловч үйл хэрэг маань саад тотгортой учраад би төлөвлөсөн цагтаа очиж чадахааргүй болсон. Гэхдээ зүгээрээ, дэндүү сайхан сэтгэлтэй, хайртай дотнын хүмүүсийнхээ ачаар бүх зүйл маань бүтээд л явж байгаа шүү. Тиймдээ ч тэр хүмүүсийнхээ хайрыг дааж хийж буй зүйлээ зогсоолгүй хийе гэж хүссэн билээ.  Continue reading “Хайр энэрэл нь хамаг бүгд нурж унах цагт сэтгэлийг дүүргэх, биеийг тэтгэх их хүч юм | Нямын Найм #38”

Залуу хүнд алдах зүйл юу ч үгүй тул алдахаас бүү ай – Г.Учрал | Нямын Найм #37

Амьдралдаа чухал шийдвэрүүд гаргаж буй цаг үед тань түлхэх хүч болох зочин бол Ганбаатар овогтой Учрал юм. Монгол Улсын Их Сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн түүний блог, нийтлэлүүдийг та Medium.com платформоор яг одоо шууд уншиж түүний ертөнцөөр аялах боломжтой. Тэрээр яахын аргагүй өнөөдрийн Монгол Medium блог бичээчдийн шилдэг төлөөлөл болсон бүсгүй юм. Гарааны бизнес эрхлэгчид, энтрепренерүүдтэй маш ойр ажилладаг тэрээр яг одоогоор Монголын анхны олон улсын хамтын оффис Workcentral Mongolia-д төсөл зохицуулагчаар ажилладаг билээ.  Continue reading “Залуу хүнд алдах зүйл юу ч үгүй тул алдахаас бүү ай – Г.Учрал | Нямын Найм #37”

Санаа зоволтгүйгээр хийгээд, үзээд ав! – Д.Болд | Нямын Найм #34

АНУ-н топ сургууль Жиоржиагийн Технологийн Институтийг Үйлдвэрийн Инженер болон Эдийн Засагч мэргэжлээр төгсөж одоогоор Америкийн хамгийн том компаниудын нэг болох The Home Depot-д Дата Шинжээчээр ажиллаж буй Доржпүрэв овогтой Болдыг энэ удаагийн 34 дөх дугаартаа урьж оролцууллаа. Дэлхийн шилдэг боловсрол эзэмшсэн түүний Монгол туургатны түүх соёл, ёс уламжлалд хайртай зан чанар нь дэндүү бахархам. Америк дахь Монгол Оюутны холбооны Тэргүүнээр ажиллаж байсан түүний амьдралын хэв маяг нь гүйх, аялах гээд олон гайхалтай зүйлсээр дүүрэн тун сонирхолтой.
Continue reading “Санаа зоволтгүйгээр хийгээд, үзээд ав! – Д.Болд | Нямын Найм #34”

Эерэг хандлага бол сонголт – Н.Ананд | Зочин хөтлөгч Б.Тайвангийн хамт | Нямын Найм #30

Дэлхийд Олон Улсын Харилцааны мэргэжлийн сургуулиараа хамгийн шилдэгт тооцогддог American University-д уг мэргэжлээр боловсрол эзэмшиж буй Нямдоржийн Ананд маань энэ удаагийн дугаарт оролцлоо. Мөн энэхүү 30 дахь дугаарт 3 ихэр найзууд хамтдаа ярилцсан гэдгээрээ маш онцлогтой буюу Баясгалангийн Тайван маань зочин хөтлөгчөөр мөн уригдсан билээ. Харин яагаад ихэр найзууд гэх болсныг та подкастаас сонсож мэдээрэй 🙂 Бид 3 энэ дугаараар залуус бид өөрсдийн хийгээд эх орны ирээдүйгээ хэрхэн төсөөлж харж байна; Бидний зан чанар, авир бол сонголт; Дадал зуршлыг хэрхэн бий болгох; Юмыг хойш тавих нь үргэлж муу зүйл байдаггүй; эцэг эх гэр бүлийн хүмүүжил сургаал гээд бусад олон гайхалтай сэдвүүдийн талаар ярилцлаа. Continue reading “Эерэг хандлага бол сонголт – Н.Ананд | Зочин хөтлөгч Б.Тайвангийн хамт | Нямын Найм #30”

Цаг хугацааны үнэ цэнийг эрхэмлэх нь- Б.Золзаяа | Нямын Найм #23

Амжиж алдрын зэрэгт хүрсэн, аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өгөхөд бэлэн болсон нийгмийн түүчээ хүмүүсийн үг, сургаалийг хүүхэд залуустаа түгээх ажилд гүүр нь болж өгдөг хүн бол өнөөдрийн маань зочин Билэгтийн Золзаяа. Би зочноо олон жил мэднэ. Мөр зэрэгцэн хүүхдийн оролцооны байгууллагад ажиллаж явсан тэр  өнөөдрийг хүртэл тууштайгаар нийгэмд хэрэгтэй зүйл хийхийн төлөө зүтгэж яваа нь түүний хамгийн гайхалтай чанар! Энэ дугаарт маань тэрээр завгүй цагийн хуваартай ч өөртөө зориулсан цагуудыг гаргах, бусдын цагийг хүндэлж хайрлах, долоо хоногын төлөвлөгөө гаргаж ажиллах, сайн хамтрагчтай болж хамтдаа зорилгодоо хүрэх тухай гэх мэтчилэн олон үнэтэй зөвлөгөөг өөрийнхөө амьдралын хэв маягаас хуваалцсан билээ.  Continue reading “Цаг хугацааны үнэ цэнийг эрхэмлэх нь- Б.Золзаяа | Нямын Найм #23”