Австрийн Вена хотын Технологийн их сургуульд Монгол Улсын Засгийн Газрын тэтгэлгээр Архитектор мэргэжлээрээ магистраа хамгаалж буй Буйдхаан овогтой Булган энэ удаагийн 32 дахь дугаарын маань зочин болж оролцлоо. Тэрээр ажил, сургуулийнхаа хажуугаар The Mongolian Student буюу Mongolian Students in Vienna нэртэй Youtube сувгийг найзуудын хамт хөтлөн явуулдгийг та бүхэн сайн мэдэх бизээ. Эмээ, ээжийн хайртай охин тэрээр ШУТИС ийн БИАС-н Архитектурын ангийг 2012 онд төгсөөд эх орондоо ажиллаж байгаад Австри улсад ирсэн байдаг. Энэ удаагийн дугаараар бид хоёр бусдаас авч буй их хайрын хариуд өөрийгөө хайрлах тухай; Хэрхэн зөв гүйх, гүйхдээ ямар дуу сонсож ямар апп хэрэглэх тухай; Эрүүл зөв хооллож улмаар хувийн санхүүгээ зөв зохицуулах; Өөрийн чадвар давуу талдаа итгэх хийгээд хүсэл эрмэлзэлтэй байх тухай; бусдын өнцгөөс ямарваа нэгэн зүйлийг харах гэх мэтчилэн бусад олон гайхалтай сэдвүүдийн талаар ярисан юм.


Зочинтой холбогдох: Facebook – Bulgan Buidkhaan | Youtube – The Mongolian Student


Зочны санал болгосон номууд:
Зургийг Б.Булган
Tuesdays with Morrie – Mitch Albom /Булгантай холбогдоод Монгол хэл дээрх хувилбарыг нь асууж болно гэсэн шүү/

Зургийг Б.Булган
The Little Book of Hygge – Meik Wiking : Даничуудын Аз Жаргалтай Амьдралын Нууц

Зочны санал болгосон гүйлтийн апп: Samsung Health
Зочны санал болгосон гүйлтийн хөгжим : 150-160bpm music

 

 

Comments

comments