Нохой жилийн анхны дугаарт маань Америк дахь Лантуун Дохио ТББ-ын Санхүү Хариуцсан Захирал (CFO) Төмөрбатын Болормаа эгч оролцлоо. Болормаа эгч маань 2012 онд Нягтлан Бодогч мэргэжлээр АНУ-ийн Brigham Young Их Сургуулиас, 2016 онд Бизнесийн Удирдлагын Магистрын (MBA) зэргээ Marymount Их Сургуулиас тус тус амжилттай хамгаалан төгссөн. Оргүйгээс юм бий болгож, санааг зүйл болгон хувиргадаг гэж магтмаар Болормаа эгч маань үеийн залуус, дүү нартаа бүтээлч, тууштай зангаараа ихэд үлгэр жишээ болдог билээ. Бид хоёр энэ ярилцлагаараа Америкт анх ирсэн хийгээд одооны мэдрэмж, энтрепренер хүнд байх ёстой багаар ажиллах чадвар, хүн өөрийнхөө хамгийн том дэмжигч байх, хэрхэн хийх ёстой ажлаа төлөвлөн бүтээлч байх тухай хийгээд бусад олон үр өгөөжтэй сэдвийн талаар ярилаа. Энэ долоо хоногт Болормаа эгч маань өөрийн хань Хишгээтэй гэрлэлтээ батлуулсны 5 жилийн ой болсон билээ, сайхан хосдоо баяр хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэе


Подкастыг iTunes дээр сонсох бол энд дарж subscribe хийгээрэй.

ЗОЧИНЫ САНАЛ БОЛГОСОН НОМ:

Homo Deus: A Brief History of Tomorrow

 

Болормаа эгчтэй холбогдох: Facebook

Лантуун Дохио USA ТББ-тэй холбогдох, дэмжих: www.facebook.com/LantuunDohioUSA

АНУ ДАХЬ СОНСОГЧ НАРТАА ДУУЛГАХ МЭДЭЭ:

Зочин Т.Болормаа эгч маань АНУ-ын Mongolian Next Generation (MNG Summit) ТББ-ын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүний хувьд Калифорниа Мужийн Монгол Залуучуудын Холбоотой (MYUC) хамтран зохион байгуулж буй MACF 2018 буюу Америк дахь Монголчуудын Хөдөлмөрийн Яармагт та бүхнийг урьсан билээ.

5 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа арга хэмжээ нь Америкийн баруун эргийн мөнхийн нарлаг гэж нэрлэгддэг Лос Анжелес хотод 3 сарийн 24-26нд болох гэж байгааа. Лос Анжелес хотоор аялаж алдарт Hollywood Sign, Getty Center, Urban Lights at LACMA ,Santa Monica зэргээр аялахаас гадна томоохон компаниудын оффисуудаар зочлох боломжтой. Мөн дээр дурдсанчлан боловсрол, ажил, мэргэжлийн талаар үнэтэй зөвөлгөө өгч, яриа хийх салбартаа амжилттай яваа Монгол залуусыг урьж, авчирч оролцуулах юм. Өөр хоорондоо танилцах networking event-үүд бас төлөвлөгдсөн байгаа учраас оройн цагаар уйдна эсвэл хүн танихгүй гэж санаа зоволтгүй. Сүүлийн өдөр нь Монголоос болон АНУ-с ажил олгогчид авчирч та бүхэнтэй уулзуулж, нээлттэй ажлын байрны талаар мэдээлэл солилцох, та бүхний resume/CV-г авч, тохиромжтой гэж үзвэл ажлын ярилцлаганд хүртэл дуудах боломж гарна. Мөн Монголоос Хөдөлмөрийн Яамны төлөөлөл, мөн АНУ дах Монгол Элчин Сайдын төлөөлөл хүрэлцэн ирж ажлын зах зээл, эрэлт хэрэгцээ, боловсрол, мэргэжлийн талаар үнэтэй мэдээлэл хуваалцах ажээ.

Comments

comments