Цаг хугацааны үнэ цэнийг эрхэмлэх нь- Б.Золзаяа | Нямын Найм #23

Амжиж алдрын зэрэгт хүрсэн, аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өгөхөд бэлэн болсон нийгмийн түүчээ хүмүүсийн үг, сургаалийг хүүхэд залуустаа түгээх ажилд гүүр нь болж өгдөг хүн бол өнөөдрийн маань зочин Билэгтийн Золзаяа. Би зочноо олон жил мэднэ. Мөр зэрэгцэн хүүхдийн оролцооны байгууллагад ажиллаж явсан тэр  өнөөдрийг хүртэл тууштайгаар нийгэмд хэрэгтэй зүйл хийхийн төлөө зүтгэж яваа нь түүний хамгийн гайхалтай чанар! Энэ дугаарт маань тэрээр завгүй цагийн хуваартай ч өөртөө зориулсан цагуудыг гаргах, бусдын цагийг хүндэлж хайрлах, долоо хоногын төлөвлөгөө гаргаж ажиллах, сайн хамтрагчтай болж хамтдаа зорилгодоо хүрэх тухай гэх мэтчилэн олон үнэтэй зөвлөгөөг өөрийнхөө амьдралын хэв маягаас хуваалцсан билээ.  Continue reading “Цаг хугацааны үнэ цэнийг эрхэмлэх нь- Б.Золзаяа | Нямын Найм #23”

Хүн ганцаар хэсэгхэн л юм хийж чадна – Т.Болормаа | Нямын Найм #22

Нохой жилийн анхны дугаарт маань Америк дахь Лантуун Дохио ТББ-ын Санхүү Хариуцсан Захирал (CFO) Төмөрбатын Болормаа эгч оролцлоо. Болормаа эгч маань 2012 онд Нягтлан Бодогч мэргэжлээр АНУ-ийн Brigham Young Их Сургуулиас, 2016 онд Бизнесийн Удирдлагын Магистрын (MBA) зэргээ Marymount Их Сургуулиас тус тус амжилттай хамгаалан төгссөн. Оргүйгээс юм бий болгож, санааг зүйл болгон хувиргадаг гэж магтмаар Болормаа эгч маань үеийн залуус, дүү нартаа бүтээлч, тууштай зангаараа ихэд үлгэр жишээ болдог билээ. Бид хоёр энэ ярилцлагаараа Америкт анх ирсэн хийгээд одооны мэдрэмж, энтрепренер хүнд байх ёстой багаар ажиллах чадвар, хүн өөрийнхөө хамгийн том дэмжигч байх, хэрхэн хийх ёстой ажлаа төлөвлөн бүтээлч байх тухай хийгээд бусад олон үр өгөөжтэй сэдвийн талаар ярилаа. Энэ долоо хоногт Болормаа эгч маань өөрийн хань Хишгээтэй гэрлэлтээ батлуулсны 5 жилийн ой болсон билээ, сайхан хосдоо баяр хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэе Continue reading “Хүн ганцаар хэсэгхэн л юм хийж чадна – Т.Болормаа | Нямын Найм #22”

Далд буй мэргэн ухаанаа нээх ертөнцийн 12 хууль | Нямын Найм #21

Нямын Найм подкаст маань Монгол Улс дахь iTunes дээрх Шилдэг Подкастуудын жагсаалтыг тэргүүлсэн баяртай мэдээтэй долоо хоногын мэнд хүргэе! Энэ удаагийн дугаараараа би өөрийн далд мэргэн ухаанаа нээхэд, хүссэн амьдралаараа амьдрахад, тэнцвэртэй амар амгалан оршихуйд туслах ертөнцийн 12 хуулийг тайлбарласан нэгэн номыг юуны түрүүнд онцлов. Үүнээс гадна нэгэн Америк өвөөтэй найзалж амьдралын хичээлүүд сурсан тухайгаа; үр бүтээмж нэмэгдүүлэхэд тусалдаг програм аппууд; 11 насандаа хүнтэй хүчээр сууж, 5 хүүхдийн ээж болсон ч цаасан дээр бичиж газарт булсан хүсэл мөрөөдлийнхөө эзэн нь болсон Зимбабве бүсгүйн тухай болон шинэ оны босго дээр гаргасан зорилго мөрөөдлүүдээ биелүүлж эхлэх тухай энэ долоо хоногт онцлов.

Continue reading “Далд буй мэргэн ухаанаа нээх ертөнцийн 12 хууль | Нямын Найм #21”

Хүсэл мөрөөдлөө биелүүлэх нууц биш нууц – Э.Дөлгөөн (Positive Mongolians) | Нямын Найм #20

Хүссэн мөрөөдсөн зүйлсээ бодит болгох таталцлын хуулийн нууцыг амьдрал дээрээ бодитоор хэрэгжүүлж буй хүн бол энэ зочин маань юм байна гэж би ярилцаж байхдаа бодож суув. Тэрхүү зочин маань Positive Mongolians төслийн Энхбатын Дөлгөөн эгч билээ. Дөлгөөнөө эгч маань хэрхэн ажил амьдралынхаа тэнцвэрийг хангаж, цагаа төлөвлөж зохицуулдаг тухайгаа, бидний хоорондын амьд харилцаа юунаас ч илүү үнэтэй болох, өөрийн хувийн зорилгодоо хөтлөгдөн өөрийгөө хэт шахах нь ямар муу үр нөлөөтэй болох, сошиал медиа буюу онлайн ертөнцийг хэрхэн өөртөө ашигтайгаар хэрэглэх гэх мэтчилэн олон үнэтэй зүйлсийн талаар ярьсан билээ.

Continue reading “Хүсэл мөрөөдлөө биелүүлэх нууц биш нууц – Э.Дөлгөөн (Positive Mongolians) | Нямын Найм #20”

Өөдрөг үзэлтэй, эерэг зөв амьдрах нь – Аризона Б.Бат-Оргил | Нямын Найм #19

Агуу том огторгуй ертөнцийн дэргэд хүмүүн бид ямар өчүүхэн билээ? Иймд нэг л амьрах амьдралдаа орчин тойрон, хайртай хүмүүстээ эерэг сайхан нөлөөллөөр дүүрэн амьдрах нь чухал биш гэж үү? Энэ асуултын хариултыг University of Arizona буюу Аризонагийн Их Сургуульд Улс Төр, Гадаад Харилцаа, Байгаль Орчин Судлалын чиглэлээр суралцаж буй Б.Бат-Оргил маань өгсөн юм. Мөрөөдлөөрөө амьдарч яваа тэрээр энэ дугаарт маань хэрхэн гутранги үзлээс салах, амьдралыг харах өнцөгөө өөрчлөх, манлайлагч гэж хэн бэ? гэх мэтчилэн олон зүйлсийн талаар ярьлаа. Түүний ярианаас та байгаль, хүрээлэн буй орчинтойгоо хэрхэн амьдралын хэв маягаа зохицуулдан амьдрах тухай ойлгож, сэдэл авна гэдэгт туйлын итгэлтэй байна!

Continue reading “Өөдрөг үзэлтэй, эерэг зөв амьдрах нь – Аризона Б.Бат-Оргил | Нямын Найм #19”

Хэн нэгэн болохыг хүсэв үү? Хэн нэгэн болж харагдахыг хүсэв үү? – Б.Тайван | Нямын Найм #18

Та үнэхээр сонгодог урлагийн тоглолт үзэж таашаах гэсэндээ очдог уу? эсвэл элит хүмүүсийн таашаадаг урлаг гэдэг утгаар нь харж тэдний эгнээнд нэгдэх гэсэндээ сонгодог урлагийн тоглолт очиж үзэв үү? Энэ дугаарт маань дээрхтэй адил өөрийн “эго”-г сорьсон, дүгнэсэн асуултууд өөрөөсөө асуухыг уриалсан Б.Тайван маань оролцлоо. Тайван нь цахим ертөнцөд номын хэлэлцүүлгийг өрнүүлж нэгэн шинэ том давлагааг үүсгэсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэрээр холын амжилт гэж ямар өчүүхэн зүйл болох, мэдээллийн мацаг барих, өглөөний тэмдэглэл хөтлөх, эго гэж юу болох гэх мэтчилэн олон зүйлсийн талаар үнэн сэтгэлээсээ бидэнд ярьсан юм. Энэ удаагийн дугаар үнэхээр “зүгээр л заавал сонс” гэж хэлэхээр байлаа.

Continue reading “Хэн нэгэн болохыг хүсэв үү? Хэн нэгэн болж харагдахыг хүсэв үү? – Б.Тайван | Нямын Найм #18”

Хүмүүс үнэн байгаасай – Ц.Ариунчимэг | Нямын Найм #17

“Хүмүүс үнэн байгаасай. Бусдын өгч буй сэтгэлийг тосоод авдаг, нэгнийхээ хайрыг хүлээх авах чадвартай байгаасай” гэсэн түүний бодрол миний хувьд энэ дугаарын гол мэссэж байлаа. Дэлхийн загварын төв болсон Нью Йорк хотноо хувцас загвар зохион бүтээгч мэргэжлээрээ ажиллаж амьдарч буй Цэдэнбалын Ариунчимэг нь дээрх мэссэжийн эзэн, энэ дугаарын маань зочин юм. Хүн хатуужилтай байж зорилго өөдөө тэмцэх тухай, өглөө эрт босож сурах үүний ач холбогдол, илүү үр дүнтэй завсарлаг амралт авах тухай гээд олон хэрэгтэй зүйлсийг Ариука маань бидэндээ ярьлаа.

Continue reading “Хүмүүс үнэн байгаасай – Ц.Ариунчимэг | Нямын Найм #17”

Ухаанаа саруул байлгая – Д.Дэлгэрзаяа | Нямын Найм #16

АНУ-д суралцаж ажиллаж буй оюутан залуучуудын дунд жил бүр зохион байгуулагддаг Надад Хэлэх Үг Байна 8 тэмцээний ялагч, Вашингтоны Их Сургуулийн (University of Washington) оюутан Д.Дэлгэрзаяа маань Нямын Найм подкастын шинэ оны анхны дугаарт уригдан оролцлоо. Тэрээр Байгаль Орчин Судлал болон Эдийн Засгийн мэргэжлээр суралцдаг ба үүнийхээ хажуугаар Ухаарлын 7 Хоног нэртэй блогийг хөтөлдөг билээ. Түүний ярианаас та 2018 оноо ухаарлаар дүүрэн эхлүүлэх эрдмийг олж авна гэдэгт би итгэлтэй байна!

Continue reading “Ухаанаа саруул байлгая – Д.Дэлгэрзаяа | Нямын Найм #16”

2017 оноос суралцаж шинэ ондоо амжилтад хүрэх | Дариатай хамт – Нямын Найм #15

2017 оны хамгийн сүүлийн подкастыг Дариа маань хамтдаа хөтөлж бид хоёр хол зайн үерхэлээсээ сурсан зүйлс болон өөрсдийн хайрын түүхээсээ өчүүхэн хэсгүүдийг нь ч хуваалцлаа. Түүнчлэн бид хоёр дараах сэдвүүдийг ч ярьж амжсан болно: Өөрт тохирсон өдрийн тогтсон дэгийг /routine/ туршилт дээр үндэслэн олж нээх; хайртай дотны хүмүүстээ хийгээд өөрт тань гай авчирсан хүмүүстээ ч талархах, шинэ жилийн зорилгуудаа хэрхэн бодит биелэл болгох, 2018 онд өөрсдөөсөө хол байлгах хүмүүс г.м  Continue reading “2017 оноос суралцаж шинэ ондоо амжилтад хүрэх | Дариатай хамт – Нямын Найм #15”

Өдөр бүрийг талархлаар эхлүүлж, талархлаар жаргаах нь | Нямын Найм #14

Яагаад өдөр бүрийг талархлаар эхлүүлж, талархлаар жаргаах учиртай. Оны хамгийн сүүлчийн долоо хоногоо дурсамжтай, хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлж улмаар шинэ оноо гайхалтай эрч хүчтэйгээр эхлүүлэх тухай. Утга учиртай амьдралын 4 багана буюу 2017 оны шилдэг Ted Talk-ууд. Нямын Найм болон Billguun блогын дараа жилийн төлөвлөгөө гээд олон зүйлийн талаар энэ дугаартаа ярьлаа.  Continue reading “Өдөр бүрийг талархлаар эхлүүлж, талархлаар жаргаах нь | Нямын Найм #14”