ИРЭЭДҮЙД БИ ХЭН БАЙХ ВЭ? – Х.Цогтбилгүүндарь |Зочин хөтлөгч Б.Тайван |Нямын Найм #33 |Тусгай дугаар

Их сургуулийн сүүлийн өдрүүд маань үргэлжилсээр. Тун удахгүй 5-р сарын 13-ны Ням гарагт би Миннесотагийн Их Сургуулийг төгсөнө. Энэ цаг үед надтай адил олон оюутан залуус сургуулиа төгсөж, амьдралынхаа дараагийн бүлгийг бичиж эхлэх гэж буй. Иймд амьдралд хөл тавьж буй өсвөр үеийнхэн, үе тэнгийн залуус маань өөрсдөөсөө ирээдүйд би юу хийх бэ? гэж өөрөөсөө асуухаас илүүтэйгээр Би Ирээдүйд Хэн Байх Вэ? гэж өөрөөсөө асуугаасай гэж хүсэн энэхүү ярилцлагыг Б.Тайван андтайгаа хийлээ. Continue reading “ИРЭЭДҮЙД БИ ХЭН БАЙХ ВЭ? – Х.Цогтбилгүүндарь |Зочин хөтлөгч Б.Тайван |Нямын Найм #33 |Тусгай дугаар”

Өөрийгөө хайрлаж, өөрийн чадвартаа итгэх нь – Б.Булган | Нямын Найм #32

Австрийн Вена хотын Технологийн их сургуульд Монгол Улсын Засгийн Газрын тэтгэлгээр Архитектор мэргэжлээрээ магистраа хамгаалж буй Буйдхаан овогтой Булган энэ удаагийн 32 дахь дугаарын маань зочин болж оролцлоо. Тэрээр ажил, сургуулийнхаа хажуугаар The Mongolian Student буюу Mongolian Students in Vienna нэртэй Youtube сувгийг найзуудын хамт хөтлөн явуулдгийг та бүхэн сайн мэдэх бизээ. Эмээ, ээжийн хайртай охин тэрээр ШУТИС ийн БИАС-н Архитектурын ангийг 2012 онд төгсөөд эх орондоо ажиллаж байгаад Австри улсад ирсэн байдаг. Энэ удаагийн дугаараар бид хоёр бусдаас авч буй их хайрын хариуд өөрийгөө хайрлах тухай; Хэрхэн зөв гүйх, гүйхдээ ямар дуу сонсож ямар апп хэрэглэх тухай; Эрүүл зөв хооллож улмаар хувийн санхүүгээ зөв зохицуулах; Өөрийн чадвар давуу талдаа итгэх хийгээд хүсэл эрмэлзэлтэй байх тухай; бусдын өнцгөөс ямарваа нэгэн зүйлийг харах гэх мэтчилэн бусад олон гайхалтай сэдвүүдийн талаар ярисан юм.

Continue reading “Өөрийгөө хайрлаж, өөрийн чадвартаа итгэх нь – Б.Булган | Нямын Найм #32”

Үнэ цэнийг хичээл зүтгэлээр, итгэлийг хариуцлагаар олох нь – Т. Азжаргал | Нямын Найм #31

Хүүхэд багачуудын инээд хөөр, баяр баясгалангийн төлөө өөрийгөө ч үл хайхрах нь гэрэлтэй ирээдүйн хөшүүрэг шүү дээ. Энэ удаагийн 31-р дугаарын зочин Төгсөө овогтой Азжаргал эгч бол үүний үлгэрлэл юм. Урин дулааны улирал эхэлж, сургууль хичээл завсарлах цаг дөхөж буй энэ үед Турк улсад тус улсын засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй Азжаргал эгчийн түүх танд улам бүр хичээх эрч хүч бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Тэрээр 2014 оны 04 сараас одоог хүртэл “Хамтдаа Инээмсэглэе” сайн үйлсийн аяны үүсгэн байгуулан удирдан зохион байгуулсаа яваа юм.

Зорьж тэмүүлж буй зорилго уруугаа хичээл зүтгэлээр дүүрэн давших нь эцсийн үр дүнгийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг болох тухай: Турк хүмүүсийн соёлын онцлог зан авир: Аз жаргалтай урт удаан амьдралаар бялхдаг гэж хэлж болох Японы Окинава арлын ардын түмний амьдралын нууц юу байж болох тухай г.м олон гайхалтай сэдвүүдийн талаар та энэхүү подкастаас сонсох болно.

Continue reading “Үнэ цэнийг хичээл зүтгэлээр, итгэлийг хариуцлагаар олох нь – Т. Азжаргал | Нямын Найм #31”

Эерэг хандлага бол сонголт – Н.Ананд | Зочин хөтлөгч Б.Тайвангийн хамт | Нямын Найм #30

Дэлхийд Олон Улсын Харилцааны мэргэжлийн сургуулиараа хамгийн шилдэгт тооцогддог American University-д уг мэргэжлээр боловсрол эзэмшиж буй Нямдоржийн Ананд маань энэ удаагийн дугаарт оролцлоо. Мөн энэхүү 30 дахь дугаарт 3 ихэр найзууд хамтдаа ярилцсан гэдгээрээ маш онцлогтой буюу Баясгалангийн Тайван маань зочин хөтлөгчөөр мөн уригдсан билээ. Харин яагаад ихэр найзууд гэх болсныг та подкастаас сонсож мэдээрэй 🙂 Бид 3 энэ дугаараар залуус бид өөрсдийн хийгээд эх орны ирээдүйгээ хэрхэн төсөөлж харж байна; Бидний зан чанар, авир бол сонголт; Дадал зуршлыг хэрхэн бий болгох; Юмыг хойш тавих нь үргэлж муу зүйл байдаггүй; эцэг эх гэр бүлийн хүмүүжил сургаал гээд бусад олон гайхалтай сэдвүүдийн талаар ярилцлаа. Continue reading “Эерэг хандлага бол сонголт – Н.Ананд | Зочин хөтлөгч Б.Тайвангийн хамт | Нямын Найм #30”

267 хуудсын дараа – Франц Ананд – Дахин Урилга | Нямын Найм #29

Яг 119 өдөр буюу 4 сарын өмнө Нямын Найм подкаст маань хамгийн анх зочин урьж оролцуулж, нэгэн гайхалтай хүмүүний долоо хоногоос суралцаж байсан нь бидний сайн мэдэх Франц Ананд хэмээн алдаршсан найз маань юм. Энэ долоо хоногт түүний оролцсон 12 дахь дугаар маань 8000 дахь удаагаа тоглуулагдаж олон түмний сонорт хүрсэн сайхан үйл явдал тохиож би Анандаа дахин урьж нэвтрүүлэгтээ урьж оролцууллаа. Догдлуулсан, хүлээлгэсэн дугаар миний хувьд хийгээд бүх сонсогчдын маань хувьд байсан гэдэгт итгэлтэй байна. Continue reading “267 хуудсын дараа – Франц Ананд – Дахин Урилга | Нямын Найм #29”

Зэмлэл магтаал хоёрыг зэрэг хүртсэн хүн зүгээр суугаагүй байдаг – Д.Түвшинбаяр | Нямын Найм #28

Бүх зүйл шинээр эхэлдэг хаврын улиралын 4-р сарын анхны дугаарт Positive Mongolians онлайн төслийн удирдагч, жүжигчин найруулагч Д.Түвшинбаяр ах оролцлоо. Энэхүү дугаар таны шинэ сарын эхлэлд амьдралаа төлөвлөх, илүү хөдөлмөрлөх, зөв шийдвэрүүд гаргах сэдэл өгнө гэдэгт би итгэлтэй байна. Өөрийн эрүүл мэнд хийгээд байгаль дэлхийд ээлтэй эрүүл хооллолтын хэв маяг; Ажил амьдралынхаа хажуугаар дуртай зүйлдээ цаг зарцуулах тухай; Positive Mongolians төсөл өнгөрсөн хугацаанд ямар бэрхшээлүүдийг давж, асуудлуудыг зөв шийдсэн тухай; 13-с 43 насыг хэрхэн зөв төлөвлөж, өнгөрүүлэх тухай г.м бусад олон гайхалтай сэдвүүдийн талаар ярилцлаа!

Continue reading “Зэмлэл магтаал хоёрыг зэрэг хүртсэн хүн зүгээр суугаагүй байдаг – Д.Түвшинбаяр | Нямын Найм #28”

Өөрийн үнэнтэйгээ нүүр тулах нь зорилгодоо хүрэх эхлэлийн цэг – Б.Батзаяа | Нямын Найм #27

Хувь хүний хөгжлийн “Өрсөлдөх чадвар” номын эрхлэгч, эмхтгэн найруулсан Булганбаатарын Батзаяа ах маань энэ дугаарт маань уригдан оролцлоо. Ахлах ангидаа би анх Батзаяа ахтай танилцаж, их үлгэр жишээ авч өнөөг хүртэл бахархан хүндэлсээр ирсэн билээ. Энэ дугаарт маань Батзаяа ах ямар илтгэгч олныг байлдан дагуулж хамгийн сайн илтгэлийг хүргэж чаддаг тухай; Зорилго мөрөөдөлдөө хэрхэн хүрэх тухай; Амьдралдаа зөв сонголтууд хийх тухай гэх мэтчилэн бусад олон маш үр өгөөжтэй сэдвүүдийн талаар ярилцаж та бүхэндээ хуваалцлаа. Маш их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд Батзаяа ах маань яахын аргагүй өнөөдрийн залуусын сэхээлэг төлөөлөгч нь болсон нэгэн, иймд энэхүү ярилцлагаас маань та ихийг мэдэж, сурч, ойлгож авна гэдэгт би тун итгэлтэй байна! Continue reading “Өөрийн үнэнтэйгээ нүүр тулах нь зорилгодоо хүрэх эхлэлийн цэг – Б.Батзаяа | Нямын Найм #27”

Өөрт хөгжих орон зай, өрөөг өгөх – Зочин хөтлөгчтэй дугаар| Нямын Найм #26

Энэ удаагийн дугаарыг маань зочин хөтлөгч Сайнбаярын Алтангэрэл найз маань хөтлөв. Зочноор нь харин би өөрөө оролцож шинэчилсэн 8 асуултууддаа өөрөө хариулж үзлээ. Энэ удаагийн дугаараас онцлох зарим зүйлс маань: Диваажинд Уулзах 5 Хүн номоос сурах 5 зүйл (Дариагийн маань 24-р дугаарт дурдсан зохиол); Флорида муж, Майами хот уруу найз охин Дариатайгаа аяласан түүх, инээдтэй явдлууд хийгээд аялалаасаа авсан сургамж, ухаарал, баясал; Өөрийгөө энэрэх нь хэрхэн хөгжих, илүү дээр нэгэн болох орон зай-өрөөг бий болгодог тухай г.м сэдвүүдийг бусад зүйлсүүдийн хамтаар ярилаа.  Continue reading “Өөрт хөгжих орон зай, өрөөг өгөх – Зочин хөтлөгчтэй дугаар| Нямын Найм #26”

Стрессгүй амьдрах арга: Би гэж биш бид гэж амьдрах – Б.Баярбаатар | Нямын Найм #25

Өөрийн зан чанар, сонирхол зэрэгт тааруулан ажил мэргэжлээ өөрт тохируулж сонгож хүссэн салбартаа хөдөлмөрлөн ажил, амьдралдаа эзэн нь болохыг та хүсдэг үү? Хүний их эмч Болдын Баярбаатар бол энэ хүслээ биелүүлж, мэргэжилдээ эзэн нь болж яваа залуу сэхээтэн юм. Тэрээр 23 насандаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгуулаггад зөвлөхөөр ажиллаж, одоогоор Tайландын Mахидол Их Сургуульд дүрс оношлогооны их эмчийн нарийн мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа. Энэ дугаарт бид хоёр Эрсдэлтэй шийдвэр гаргахдаа өөрөөсөөсөө асуух асуултууд; Сошиал медиа ашиглан олонд хэрэгтэй мэдээлэл хүргэхийн ач холбогдол; Ухаалаг утсанд тавих ухаалаг хязгаар; Бүтэн өдрийн эрч хүч өгөх өглөөний дэг; Ертөнцийн энерги хийгээд үйлийн үрийн тухай; Дуурь үзэх соёл буюу юуг түүнээс эрэлхийлэх; Хэмнэж гамнан байгаль дэлхийгээ сахих хувь хүний оролцоо г.м олон гайхалтай сэдвүүдийн хүрээнд ярилцлаа. Энэ ярилцлагыг сонсож долоо хоногоо эхлүүлсэн та амьдралыг цоо шинэ, маш эерэг хандлагаар харна гэдэгт итгэлтэй байна!  Continue reading “Стрессгүй амьдрах арга: Би гэж биш бид гэж амьдрах – Б.Баярбаатар | Нямын Найм #25”

Өнөөдрийн гаргасан алдаа маргаашийн гайхамшгийн үндэс – А.Дарьсүрэн | Нямын Найм #24

Энэ дугаар маань тун тусгай дугаар боллоо. Учир нь би Дариагаа урьж оролцуулж, наймын асуултаа багахан шинэчилж нэгэн дурсамжтай, гайхалтай түүхийг энэ контентоороо бүтээлээ. Дариа маань амьдралынхаа хагасыг гадаад орнуудад амьдарч, суралцаж өнгөрүүлсэн нь хувь хүн болж төлөвшихөд ямар нөлөө үзүүлсэн хийгээд түүний улс эх орныхоо ирээдүй, байгаль орчин, хүн ардын тэгш эрх зэрэгт ямар их сэтгэл зүрхээр ханддаг болохыг энэ подкастаас маань олж мэдэрнэ гэдэгт тань итгэлтэй байна. Түүнчлэн энэ дугаарт маань Дариа Шведийн тэнцвэртэй амьдрах “Лагом” арга ухаан, “буллет журнал” буюу цэгэн тэмдэглэл хөтөлж долоо хоногоо төлөвлөх, Диваажинд Уулзах 5 Хүн номын тухай болон бусад олон үнэтэй зөвлөгөө, сурсан мэдсэн зүйлсээ хуваалцлаа

Continue reading “Өнөөдрийн гаргасан алдаа маргаашийн гайхамшгийн үндэс – А.Дарьсүрэн | Нямын Найм #24”