Том зорилгоос бүү ай! – Г.Лхагвацэрэн буюу Жүжигчин Жижгээ | Нямын Найм #58

2018 оны зун би эх орондоо ирэхэд Монголд жүжигчин Жижгээ, Цогтоо ах нарыг таньдаггүй хүн гэж бараг байхгүй болсон байлаа. Ёстой л нөгөө нэг шөнийн дотор хүрсэн амжилтын (over night success) эзэд мэт сэтгэгдэл төрүүлж байв. Гэтэл яг үнэндээ +17, Bad Angel зэрэг бүтээлүүдээрээ олонд танигдсан Жижгээ ах маань энэ амжилтдаа хүрэх гэж маш олон жил хөдөлмөрлөж, тэсэж тэвчиж, бас сэтгэж зүтгэж, том мөрөөдөхөөс үл айж, зорилго мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэж, өөрийгөө таньж энэ амжилтдаа ямар их хичээл зүтгэлийн үр дүнд хүрсэн болохыг та энэ ярилцлагаас маань мэдэх болно. Continue reading “Том зорилгоос бүү ай! – Г.Лхагвацэрэн буюу Жүжигчин Жижгээ | Нямын Найм #58”

Хүний хөгжил гаднаас бус дотроос – Б.Тайван | Нямын Найм #57

Хандлага гэж юу вэ? Хандлага гэдэг сонголт уу? Амьдралд бид ямар хандлагаар хандах нь зүйтэй вэ? гэдэг асуултуудын хариултуудыг та Тайванаагаас сонсох болно. Тайванаа маань ямар хандлагатай амьдрахаар шийдэж, түүнийхээ төлөө зүтгэж байгаа тухай; Тайванаагийн гаргасан хамгийн дуртай алдаа; Бусдаас болон өөрөөсөө асуулт асууж сурах тухай гэх мэт олон чухал сэдвүүдийн талаар та энэ дугаараасаа сонсох болно.

Continue reading “Хүний хөгжил гаднаас бус дотроос – Б.Тайван | Нямын Найм #57”

Нямын Наймын Найм – Сэхээтэн Подкаст 1 жил – HH #56

Яг энэ өдрөөс 1 жилийн өмнө Сэхээтэн Подкастын санаачлагч, хамтран хөтлөгч Х.Цогтбилгүүндарь хамгийн анх удаа 1 цаг хагас үргэлжилсэн “Өндөр бүтээмжтэй хүний дадлууд” гарчигтай Нямын Найм подкастыг SoundCloud дээр хүргэж байсан билээ. Түүнээс хойш 1 жилийн хугацаанд бид нийт 40 орчим зочдын хамт Нямын Найм подкастыг долоо хоног бүр (цөөхөн хэдхэн удаа өнжсөн) гаргасаар иржээ. Подкаст маань энэ хугацаанд 792 өдрийн өмнө анхны Номын Хэлэлцүүлгээ Фейсбүүкээр шууд дамжуулан хүргэж байсан Б.Тайвантайгаа хамтарч, Тайванаа маань Сэхээтэн Подкастын хамтран хөтлөгч болж мөн өөрийн контентуудаа аудио байдлаар хүргэж эхлэв. Ингэснээр манай подкаст нь нэг биш хоёр төрлийн нэвтрүүлэг хүргэдэг баялаг платформ болж хувирсан билээ.  Continue reading “Нямын Наймын Найм – Сэхээтэн Подкаст 1 жил – HH #56”

Юуны түрүүнд талархал – Нямын Нaйм #55

Та амьдралд сэтгэлээр унах, гутрах үе гардаг л биз дээ? Ихэнхдээ бид өөрсдийнхөө одоо байгааг ирээдүйн төгс хувилбартайгаа харьцуулдаг нь бидэнд гутралыг бий болгодог. Тэр тусмаа таны ирээдүйд болохыг хүсэж буй тэр төсөөлөл тань тун хийсвэр буюу тодорхой бус бол. Би турна, би 3 кг хасна гэдэг хоёрын хооронд би баян болно, би 3 сая доллартай болно гэдэг хоёрын хооронд маш том ялгаа бий. Тэгвэл хэрхэн илүү аз жаргалтай амьдрах вэ? Талархал энэ асуултын хамгийн зөв хариулт байх. Учир нь бид аливаад талархаж хэвшсэнээр амьдралд тань буй зүйлс ямар их хүчин зүйлсийн үр дүнд бий болдог вэ гэдгийг илүү сайн ухаардаг. Тиймдээ ч энэ дугаараараа дамжуулан би эргэн нэг өнгөрсөн жилийг сөхөж, энэ жилийн хугацаанд Сэхээтэн Подкаст гэдэг зүйлийг бодит болгоход хамгийн их хувь нэмэр оруулсан хүмүүстээ баярлалаа гэж хэлсэн юм. Тэд нар маань харин хэрхэн хүлээн авсан бол? гэдгийг энэ дугаараасаа сонсоорой. Continue reading “Юуны түрүүнд талархал – Нямын Нaйм #55”

Хэрхэн тэнцвэртэй амьдрах вэ? – С.Энжин | Нямын Найм #54

Бусад хүмүүс юу гэж бодох бол гэсэн айдасгүйгээр үйлдсэн бүх зүйлс амьдралд таашаал авчирдаг. Иймд #ЗоригтойТэнэг амьдрахыг энэ удаагийн зочин маань дахин бидэнд сануулсан юм. Энэ дугаарын хүндэт зочин маань Үндэсний ТВ-ийн сэтгүүлч, Bright Mongolia төслийн лаачин Сождоржийн Энхжин билээ. Түүнтэй ярилцсан энэхүү дугаараас та Талархлын тэмдэглэл хөтлөх тухай; Зэн Буддизмыг амьдралдаа хэрхэн буулгах тухай; Амьдралд хэрхэн тэнцвэр бий болгох тухай гэх мэт болон бусад чухал сэдвүүдийн талаар ярилцсан билээ.

Continue reading “Хэрхэн тэнцвэртэй амьдрах вэ? – С.Энжин | Нямын Найм #54”

Зорилгынхоо төлөө зоригтой буюу тэнэг гэмээр алхмууд ав – Г.Оюундарь | Нямын Найм #53

Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч энэ жилээс эхлэн АНУ-ын Техас Мужийн Хьюстоны Их Сургуульд (University of Houston)-д Бодлогын Шинжээч мэргэжлээр магистрын зэрэг эзэмшиж буй Ганбаатарын Оюундарьтай бид энэ дугаартаа ярилцлаа. Уг хөтөлбөрт хамрагдаж чадсанаар ямар боломж бололцоонууд бий болсон тухай; Математикт муу хүн гэж байхгүй, өөрийгөө муу гэж сэтгэдэг итгэдэг хүмүүс л байдаг тухай; Дасгал хөдөлгөөн хийх 4 чухал ашиг тус; Аливаа зүйлд өөриймсөг байх тухай; Өөрийн зорилгодоо хэрхэн хүрэх нь илүү чухал тухай; Төлөвлөгөөнөөсөө гажиж gut feeling (гэдэсний мэдрэмж) буюу зөн совиндоо итгэж зоригтой, тэнэг гэмээр алхам нь хэрхэн зорилгодоо хүрэхэд тусалдаг болох тухай гэх мэт олон гайхалтай сэдвүүдээр маш цэгцтэй ярьдаг түүнтэй хамт хөөрөлдлөө.  Continue reading “Зорилгынхоо төлөө зоригтой буюу тэнэг гэмээр алхмууд ав – Г.Оюундарь | Нямын Найм #53”

Өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байх нь амжилт – Б.Бат-Уянга | Нямын Найм #52

“Залуус санхүүгийн биш, мэдлэгийн хуримтлалтай болоосой” гэсэн гарчигтай ярилцлага Монголын залуучуудад нэгэн том сэдэл, түлхэх хүч болж өгсөн. Энэ ярилцлагын эзэн бол Батбаатар овогтой Бат-Уянга юм. Тэрээр Сидней, Мумбай, Сингапур, Дубай зэрэг хотуудад салбар сургуулиудтай дэлхийн ТОП 20 бизнесийн сургуулиудын нэг болох S P Jain School of Global Management-д тэтгэлгээр суралцдаг оюутан юм. Тэрээр сургуулийнхаа шилдэг сурагчийн нэгээр тодорч улмаар сураг солилцооны хөтөлбөрт шалгарч яг одоо Европын топ таван бизнесийн сургууль болох “ESADE”-д суралцаж байгаа юм. Түүнтэй ярилцсан энэ дугаараас та Сонголтдоо эзэн байх тухай; Тав тухгүй бус уруу өөрийгөө түлхэн оруулж хэцүү нөхцөл байдалд өөрийгөө дасгасан туршлага; Санаанд багтсан бол боломжгүй зүйлийг боломжтой болгож болдог тухай гэх мэт бусад олон гайхалтай сэдвүүдийн талаар сонсох болно.
Continue reading “Өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байх нь амжилт – Б.Бат-Уянга | Нямын Найм #52”

Өөрийгөө ялж, дундаршгүй нөөц бололцоогоо ашигла – Н.Мөнхшүр, Н.Энхшүр | Нямын Найм #51

Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга, олон улсын их мастер, Геннисийн дэлхийн рекорд эзэмшигч дэлхийн хүмүүс Нармандах овогтой Мөнхшүр, Энхшүр нар энэ удаагийн дугаарт маань оролцлоо. Улаан, цагаан сарнайг хэрхэн тийм богино хугацаанд цээжилж, Оросын хийгээд дэлхийн ард түмний эрүү амийг нь газар унатал гайхшруулав? Ой тогтоолтын хоёр гол түлхүүр юу болох тухай? Бэлтгэл хийх газаргүй тул сургуулийнхаа хонгилын үзүүрт бэлтгэлээ хийн байж Монголынхоо төрийн далбааг мандуулсан түүх гээд бусад олон гайхалтай зүйлсийг та энэ хоёр хүндтэй зочдын маань ярилцлагаас хүлээн авах болно. Continue reading “Өөрийгөө ялж, дундаршгүй нөөц бололцоогоо ашигла – Н.Мөнхшүр, Н.Энхшүр | Нямын Найм #51”

Сэтгэлийн таашаал хүртэж буй зүйлээ зоригтойгоор хий – Нямын Найм #50 | Радио дугаар

Хагас зуу дахь дугаараа бид илүү амьд, илүү олуулаа хамтдаа бүтээх гэж оролдсон маань нэг дугаарт 11-үүлээ ээлж дараатайгаар ярилцах, нэг нэгэндээ үнэтэй зөвлөгөө өгч, сонин хачинаа хуваалцах боломжыг олгосон юм. Unlock Подкастын хамтран хөтлөгч О.Батнайрамдал (Nagi) ах, Франц Улсын Борду хотноо суралцаж буй Ананд, АНУ-ийн Засгийн Газрын Фулбрайтын тэтгэлэгээр Хюьстоны Их Сургуульд суралцаж буй Г.Оюундарь, МҮОНРТ-ийн сэтгүүлч С.Энхжин, СЭЗИС-ийн оюутан Д.Анхболд болон ирээдүйн их үйлстэнгүүд болох А.Анужин, Хулан, Г.Сарнай, У.Мөнхтунгалаг гэсэн сурагчидтай холбогдсон юм. Монголын шилдэг ном дүгнэгч ах маань өсвөр үе, залууст юу гэж захив, ямар номыг заавал уншвал зохих гэж онцлов; Дуу чимээ, шуум цуглуулдаг сонирхолтой хоббитой болж буй  сэтгүүлч бүсгүйн алдаа цуглуулахыг уриалсан нь; Өөрийгөө бусдаас айж ичилгүйгээр илэрхийлэх; Тэмдэглэл хэрхэн хөтлөх, хэзээ хөтлөх, яаж хөтлөх гээд олон сэдвийг хөндсөн дугаар.

Continue reading “Сэтгэлийн таашаал хүртэж буй зүйлээ зоригтойгоор хий – Нямын Найм #50 | Радио дугаар”

Харамсахгүй амьдрах нь амьдралын зорилго биш гэж үү? – Б.Номин-Эрдэнэ | Нямын Найм #49

Мэдрэмж дээрээ тулгуурлан бидэнтэй ярилцсан, подкастын маань хамгийн залуу зочин Б.Номир-Эрдэнэтэй танилцана уу? Манай подкастын урт хугацааны сонсогч тэрээр сурсан, мэдсэн хийгээд мэдэрсэн, ухаарсан зүйлсээ амьдрал дээр гарт баригдах бодит зүйл болгохийн төлөө тэмүүлдэг нэгэн. Энэ ярилцлагаас та яагаад өдөр бүр тэмдэглэл хөтлөх нь танд амьдралаа дүгнэхэд, өөрийгөө таньж мэдэхэд илүү туслах тухай; Оргил өөдөө мацаж эргээд буух нь яагаад амжилтын үндэс болох тухай; Өглөө болгон амьдралд талархаж сэрэх болон үг, бодлийн хүчний тухай; Энэ цагтаа хэрхэн амьдрах вэ гэдэгт практикал хариулт өгөх гээд олон гайхалтай сэдвүүдийн талаар манай хүндэт зочин, подкаст хөтлөгч хоёроос сонсох болно оо. #Үсэрцгээе!

Continue reading “Харамсахгүй амьдрах нь амьдралын зорилго биш гэж үү? – Б.Номин-Эрдэнэ | Нямын Найм #49”