Энэ удаагийн дугаарыг маань зочин хөтлөгч Сайнбаярын Алтангэрэл найз маань хөтлөв. Зочноор нь харин би өөрөө оролцож шинэчилсэн 8 асуултууддаа өөрөө хариулж үзлээ. Энэ удаагийн дугаараас онцлох зарим зүйлс маань: Диваажинд Уулзах 5 Хүн номоос сурах 5 зүйл (Дариагийн маань 24-р дугаарт дурдсан зохиол); Флорида муж, Майами хот уруу найз охин Дариатайгаа аяласан түүх, инээдтэй явдлууд хийгээд аялалаасаа авсан сургамж, ухаарал, баясал; Өөрийгөө энэрэх нь хэрхэн хөгжих, илүү дээр нэгэн болох орон зай-өрөөг бий болгодог тухай г.м сэдвүүдийг бусад зүйлсүүдийн хамтаар ярилаа. 

Диваажинд Уулзах Таван Хүн – номын зохиолч: Мич Албом

Номоос сурах 5 зүйлийн товч хураангуй:

  • Цэнхэр хүн: Бүх зүйл шалтгааны улмаас болдог. Амьдралд санаандгүй зүйл гэж үгүй. Бүх амьд зүйлс хоорондоо холбоотой. Таны гаргасан өчүүхэн үйлдэл өөр нэгэн амьдралд маш том нөлөө үзүүлж болно.
  • Ахмад: Золиос бол амьдралын нэг хэсэг.
  • Рүби: Нэг өнцгөөс битгий бүхнийг хар. Бусдыг уучил. Уур гэдэг 2 иртэй хутга.
  • Маргүрит: Хайр гэдэг гаднах хүчин нөлөөний улмаар тогтдог, оршдог зүйл биш
  • Тала: 24-р дугаарт Дариагийн маань онцолсон түүх

Comments

comments