Өөрийн зан чанар, сонирхол зэрэгт тааруулан ажил мэргэжлээ өөрт тохируулж сонгож хүссэн салбартаа хөдөлмөрлөн ажил, амьдралдаа эзэн нь болохыг та хүсдэг үү? Хүний их эмч Болдын Баярбаатар бол энэ хүслээ биелүүлж, мэргэжилдээ эзэн нь болж яваа залуу сэхээтэн юм. Тэрээр 23 насандаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгуулаггад зөвлөхөөр ажиллаж, одоогоор Tайландын Mахидол Их Сургуульд дүрс оношлогооны их эмчийн нарийн мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа. Энэ дугаарт бид хоёр Эрсдэлтэй шийдвэр гаргахдаа өөрөөсөөсөө асуух асуултууд; Сошиал медиа ашиглан олонд хэрэгтэй мэдээлэл хүргэхийн ач холбогдол; Ухаалаг утсанд тавих ухаалаг хязгаар; Бүтэн өдрийн эрч хүч өгөх өглөөний дэг; Ертөнцийн энерги хийгээд үйлийн үрийн тухай; Дуурь үзэх соёл буюу юуг түүнээс эрэлхийлэх; Хэмнэж гамнан байгаль дэлхийгээ сахих хувь хүний оролцоо г.м олон гайхалтай сэдвүүдийн хүрээнд ярилцлаа. Энэ ярилцлагыг сонсож долоо хоногоо эхлүүлсэн та амьдралыг цоо шинэ, маш эерэг хандлагаар харна гэдэгт итгэлтэй байна! 

Б. Баярбаатартай холбогдох:


Санал болгосон ном: Take The Risk, зохиолч: Ben Carson

Харин санал болгосон гар утасны донтолтын тухай судалгааг энд дарж хүлээн авч уншаарай

Хэмнэх, гамнах тухай өгүүлсэн Бурхан багшийн түүх:

Удаяна хааны хатан Сямавати, Анандад 500 хувцсаар өргөл барихад цаадах нь дуртайяа хүлээн авчээ .
Хаан үүнийг мэдмэгцээ Ананда шунахай сэтгэлд хөтлөгдөн тэр их өргөлийг авсан гэж бодоод түүнээс очиж асуусан нь:
“Ариунаас ариун анд минь, чи нэгэн зэрэг бүхэл бүтэн 500 хувцас аваад яах гэсэн юм бэ?”
Ананда хариулсан нь: “Хаан минь, олон лам хувраг ноорхой цоорхой хувцастай явдаг. Би тэдэнд шинийг өгөх гэсэн юм”. “Тэгвэл чи хуучин хувцсыг нь яах вэ?”,
“Бид хуучин хувцсаар орны даавуу хийнэ”. “Хуучин дэрний уутыг яах вэ?” “Шалан дээр дэвсэх олбог хийнэ”. “Хуучин олбогоо яах вэ?” “Хөлсний арчуур хийнэ”.
“Хөлсний арчуураар яах вэ?” “Хаан минь, хуучин хөлсний арчуураар шалны арчуур хийнэ”. “Хуучин шалны арчуурыг яах вэ?” “Хуучин шалны арчуурыг тууз туузаар нь урж, зуурч буй шавартай холиод, зуурсан шавраараа байшин барихдаа ханыг нь шавж өрнө”. Эд юмсад ариг гамтай хандаж, зөв хэрэглэх хэрэгтэй. Ийнхүү “Өөрсдийн” бус, харин бидэнд түр олдсон юмсыг ашиглаж хэрэглэх ёстой.

 

 

Comments

comments