Америк орныг хөндлөн гулд туулж, гурван тивээр аялаад буй Б.Бат-Оргил найз маань энэ удаагийн дугаарт маань оролцон өөрийн 7 хоногоос сурсан, ойлгосон, мэдсэн зүйлсээ хуваалцлаа. Аялаж, газар үзсэнээр хүн өөрийгөө шинээр олж таньдаг тухайгаа хийгээд санхүүгийн эрх чөлөө, цахим мөнгө Bitcoin, хооллолт, эрүүл амьдралын хэв маяг зэрэг олон сэдэв ч хөндлөө. Хүн ирээдүйгээ маш тодоор харж, түүндээ хүрэхийн тулд өдөр бүр шамдаж жинхэнэ зорилгодоо хөтлөгдөн орноосоо өндийх тухай мөн хүүрнэсэн нь танд маш их эрч хүч, урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Подкаст тоглуулагч маань ажиллахгүй байвал шар Play товч дээр дарчихаад 20 орчим сэкунд хүлээгээрэй! Болохгүй байвал энд дараад сонсоорой

 

Бат-Оргилын маань энэ долоо хоногт уншсан болон сонссон номууд:

Бат-Оргилын маань энэ долоо хоногт үзсэн онцлох бичлэгүүд:

Бат-Оргилоосоо бид дараах 8 асуултыг асуусан билээ:

1.Энэ долоо хоногт миний хамгийн ихээр талархаж буй зүйл бол:

2.Дараа долоо хоногт маань туслах энэ долоо хоногт сурсан хамгийн том сургамж бол?

3.Энэ долоо хоногт надад хамгийн том нөлөө үзүүлсэн тэр хүн бол? /хийсвэр мэнтор байж болно/

4.Миний энэ долоо хоногт хийсэн зүйлс маань миний холын зорилгодоо хүрэхэд хэрхэн тусласан бэ?

5.Уншсан хамгийн хэрэгтэй ном зохиол аль эсвэл мэдээ артикль юу байсан бэ?

6.Энэ долоо хоногт тогтмол үйлдсэн хамгийн зөв зуршил маань юу байв?

7.Би энэ долоо хоногт хийх ёстой байсан ч хойш нь тавьсан зүйл вэ?

8.Дараа долоо хоногийн өөртөө захиж хэлэх үгс:…

Comments

comments