“Хүмүүс үнэн байгаасай. Бусдын өгч буй сэтгэлийг тосоод авдаг, нэгнийхээ хайрыг хүлээх авах чадвартай байгаасай” гэсэн түүний бодрол миний хувьд энэ дугаарын гол мэссэж байлаа. Дэлхийн загварын төв болсон Нью Йорк хотноо хувцас загвар зохион бүтээгч мэргэжлээрээ ажиллаж амьдарч буй Цэдэнбалын Ариунчимэг нь дээрх мэссэжийн эзэн, энэ дугаарын маань зочин юм. Хүн хатуужилтай байж зорилго өөдөө тэмцэх тухай, өглөө эрт босож сурах үүний ач холбогдол, илүү үр дүнтэй завсарлаг амралт авах тухай гээд олон хэрэгтэй зүйлсийг Ариука маань бидэндээ ярьлаа.



Энэ удаагийн дугаарт асуусан 8 асуулт:

1.Таны энэ долоо хоногт хамгийн ихээр талархаж буй зүйл(с) бол:
2.Таны энэ долоо хоногт уншиж буй ном? Эсвэл онцлох контент? (Ted talk, Podcast, article гээд юу ч байж болно)
3. Таны энэ долоо хоногт хийсэн зүйл(с), гаргасан амжилт тань холын зорилгодоо хүрэхэд нь хэрхэн тусласан бэ?
4.Энэ долоо хоногт тогтмол үйлдсэн хамгийн зөв зуршил, дэг (routine) тань юу байсан бэ?
5.Энэ долоо хоногт танд хамгийн чухал нөлөөг хэн бас яаж үзүүлсэн бэ?
6. Та өнгөрч буй долоо хоногт юунд илүү бага цагийг, юунд илүү их цагийг зарцуулсан болоосой гэж бодож байна вэ?
7.Дараа долоо хоногийн өөртөө захиж хэлэх үгс.
8. НУУЦ АСУУЛТ…

Сонсогч таны хувьд аль асуулт нь хамгийн дуртай асуулт вэ? 

 

Comments

comments