Подкастын маань анхны зочин болж оролцсон сэхээтэн залуу бол Франц Ананд гэж танигдсан найз маань юм. Орк гэж дуудуулаагүй Монгол хүн үлдээгүй энэ цагт яагаад бид нэг нэгнээ энэ нэршлээр дуудахаа болих хэрэгтэй, цаашлаад бидний өдөр тутамдаа гаргаж буй хэнэггүй зан авир бусдад ямар муугаар нөлөөлдөг тухай энэ нэвтрүүлэгт ярилцлаа. Түүнчлэн спорт хүнд юу сургадаг, өдөр тутамдаа хэрхэн хичээж амжилтад хүрэх, дадал зуршил хүний амьдралд ямар чухал ач холбогдолтой болох тухай гээд олон зүйлийн талаар Ананд найзынхаа долоо хоногоос сурлаа.


Анандаасаа бид дараах 8 асуултыг асуусан билээ:

1.Энэ долоо хоногт миний хамгийн ихээр талархаж буй зүйл бол:

2.Дараа долоо хоногт маань туслах энэ долоо хоногт сурсан хамгийн том сургамж бол?

3.Энэ долоо хоногт надад хамгийн том нөлөө үзүүлсэн тэр хүн бол? /хийсвэр мэнтор байж болно/

4.Миний энэ долоо хоногт хийсэн зүйлс маань миний холын зорилгодоо хүрэхэд хэрхэн тусласан бэ?

5.Уншсан хамгийн хэрэгтэй ном зохиол аль эсвэл мэдээ артикль юу байсан бэ?

6.Энэ долоо хоногт тогтмол үйлдсэн хамгийн зөв зуршил маань юу байв?

7.Би энэ долоо хоногт хийх ёстой байсан ч хойш нь тавьсан зүйл вэ?

8.Дараа долоо хоногийн өөртөө захиж хэлэх үгс:…

Анандын маань бидэнд санал болгосон номууд:

Анандын маань бидэнд санал нэвтрүүлэг:

 

 

Comments

comments