Өнгөрөгч 8 сар хүрэхгүй хугацаанд та бүхнийхээ сонорт хүрч нийт 180 мянга гаруй сонсогчдын хандалтыг аваад буй Сэхээтэн Подкастын Нямын Найм нэвтрүүлгийн хамгийн анхны амьд үйл ажиллагаа 7-р сарын 8-ны Ням гарагт болж өнгөрлөө. “Нямын Найм: Амьдаараа” үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочид, сонсогч нартайгаа ярилцаж сэтгэгдлийг нь асууж нэвтрүүлгийн үндсэн асуултуудаас сонгож зарим асуултуудыг юуны түрүүнд тавив. Үйл ажиллагаа маань зохион байгуулагдсан Workcentral Mongolia coworking space-ийн талаарх танилцуулгыг Г.Учрал маань хүргэв. Олон нийтийн сүлжээ, мэдээллийн технологийн хэрэгсэл ба амьдралын хэв маяг сэдвээр хэлэлцүүлгийн хэсгээс тасдан оруулав уг хэлэлцүүлгийн хүндэт зочид нь Вашингтоны Их Сургуулийн оюутан Д.Дэлгэрзаяа, Оюутолгой ХХК-ны инженер Б.Тайван, Вөрк Сентрал Монгол ХХК-ны комьюнити менежер Г.Учрал нар юм. Үйл ажиллагааны төгсгөлд хөтлөгч Х.Цогтбилгүүндарь миний ээж доктор Н.Сарантуяа үг хэлж, мөн Positive Mongolians төслийн Төвшөө ах, Дөлгөөнөө эгч үйл ажиллагааг маань дүгнэсэн үнэтэй сайхан зөвлөгөөг бидэнд өгөв.

 

#ҮСЭРЦГЭЭЕ! (Дууг нь нээгээд сонсоорой)
Ийм л эрч хүч нь буцалсан, сайхан сэтгэлээр бялхсан залуустайгаа ах эгч дүү…

Posted by Tsogtbilguundari Khishigbat on Monday, 9 July 2018

Comments

comments